Хордсон..

317 29 1
                                    

"Хаан ширээ рүү өгсөх гишгүүр..."

Тэр явдлаас хойш хэдэн хоног өнгөрөв. Хатаны баярт ёслолын өдөр хоёр хоногын дараа тохионо.

Би хэлсэн амандаа хүрч өдөр бүр ордонд айлчилсан. Юүсон хунтайж намайг өдөр алгасахгүй ирж авсан юм. Хачирхалтай нь тэр надад найз шиг.., ах шиг тийм мэдрэмж төрүүлэх болов.

Бодолд дарагдсан гунигт харц мөн түүний амнаас хаа нэг унах элдэв чимэггүй үнэн үгс Юнгигээс болж бутрах сэтгэлийг минь өчүүхэн ч болов тайтгаруулахыг би мэдрэнэ.

Харин хайр гэж итгэсэн нэгэн минь миний эзгүй хуудаснуудад өөр нэгэнтэй түүх бичилцэх аж...

Өдөр бүр ордонд ирэхдээ.. тэдний хамт байгааг алсаас харан хагарч бутарсаар..

Энэ өдөр мөн л адил тэднийг бичгийн өргөөнд хамтдаа орохыг ажсаар эргэх дээ хэн нэгэн бүсгүйг мөргөж золтой л унагаачихсангүй.

Би түүнийг унахаас нь өмнө татаж аваад "Чи зүгээр үү?" гэвэл тэр хэвлийгээ тэврэн толгой дохилоо.

Бие давхар...

Би "Бурхан минь... чи үнэхээр зүгээр үү? Энд тэнд чинь өвдөөгүй биз? Хамаг анхаарал минь өөр газарт байсан болохоор чамайг анзаарсангүй. Би оточ дуудах уу?" гэсээр сандран самгардахад тэр бүсгүй харин дөлгөөн инээмсэглээд "Би үнэхээр зүгээр дээ.. та оточ дуудах шаардлагагүй. Би ч бас өөр зүйл бодож явж байгаад таныг сандаргаад хаячих шиг боллоо."

Би урт амьсгаа аваад "Ашгүй дээ. Айлаа шүү" гээд инээмсэглээд "Чи ордонд амьдардаг уу? Эсвэл зочилж ирээ юу?"

Тэр доош харсаар "Би ордонд амьдардаг.." гэхэд нь би түүнийг татвар эм гэдгийг ухаж ойлгоод "Би чамайг өргөөнд чинь хүргэе" гээд гараас нь хөтлөхөд бүсгүй "Та.. тэгж өөртөө төвөг удах хэрэггүй дээ." гэсээр татгалзав.

Би "Зүгээр дээ.. надад төвөг болохгүй. Нээрээ чамайг хэн гэдэг юм?"

"Хан Илён гэдэг.. харин та.. Чин улсын гүнж биз дээ." гэхэд нь би түүний нэрийг давтаж хэлээд "Гоё нэр байна Илён... намайг Мэй гэдэг Жан И Мэй.. харин Гүрёо нэрийг минь Хэсон гэдэг. Танилцахад таатай байна. "

Илён хэлсэн үгэнд минь инээмсэглээд "Надад ч бас..."

Бид хамт алхсаар татвар эмсийн ордонд ирэн түүний өргөө рүү явна. Замдаа түүнтэй сайн ч танилцаад амжив. Тэр жирийн нэг бичгийн түшмэлийн охин байсан ч ордонд татвар эм болж ирсэн гэж хэлэв.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now