Дайны мэдээ...

257 32 1
                                    

Би "Юнги.."

Хий зүйл харж байгаа эсэхээ тааж ядан нулимсан дунд бүрэлзэх түүнийг ширтэн зогсоход дэргэд байсан Юүн уулга алдсаар "Тэхён??" гэж байгааг сонсов.

Би гайхсан даа Юнгигээс харцаа салган Юүн рүү хараад дараа нь түүний харж буй зүг рүү харцаа чиглүүллээ.

Энэ худал байлгүй дээ... гэж бодовч нүдний өмнө зогсох танил хоёр дүрийг сарниулж чадсангүй.

Асрагч эх "Гүнжтээн?!... та зүгээр үү?" хэмээн асуухад нь урилгагүй зочдоос нүдээ салган "Зүгээр дээ..." гэж хэлээд хацарт тогтсон нулимсаа нууцхан шудрав.

Асрагч эх "Би дур мэдээд танд хоёр тайган сонгосон байгаа.. Тэр хоёрыг даруйхан бэлдэх болохоор дагуулаад яваарай!" хэмээгээд цааш эргэхдээ Юнги, Тэхён ах хоёрыг дуудлаа.

Би ч байрандаа гайхсаар хоцорвол Юүн ханфуны ханцуйнаас зулгаагаад "Чи ч гэсэн харсан уу? Би ганцаараа хараагүй биз дээ?" гэж асуув.

Би толгой сэгсрээд "Би ч бас хий юм харав уу гэж бодсон..чи ингэж асуухыг бодвол тэд үнэхээр сая энд байжээ.."

Тэд яаж ордонд орж ирж чадсан талаар гайхан зогсоод гэнэт л нэг зүйлийг санав.

Би "Асрагч эх!!!"

Яаж мартаж чадав аа?

Юүн "Яасан бэ?" гэсээр цочин харахад нь би "Их том арын хаалгаар ороод ирсэн байна шүү дээ.. Асрагч эх хэдий нас дээр гарсан ч Тэхён ахыг яаж мартах юм!!.. Тэр энэ хоёрыг оруулж ирсэн байж.."

Би ч газар дэвслэн дотор өргөө рүү ороход тэд хэдийнээ тайганы хувцас өмсчихсөн зогсож байлаа.

Би "Та.. яагаад энэ хоёрыг энд оруулж байгаа юм бэ? Хэн нэгэн мэдчихвэл яах юм? Бас та хоёр яахаараа Чин улсад бүр хааны ордонд байж байдаг юм??" гэсээр уурлан хэлвэл асрагч эх "Тэд гуйгаад салахгүй байсан юмаа.. Яах ч аргагүй болоод.." гэсээр тайлбарлана.

Тэхён ах "Уг нь ганцхан сар л болсон атал дүүгээ санаад..." гэсээр хүзүүгээ илэв.

Би гүн санаа алдан газар ширтэх харцаа хурцлан түрүүнээс хойш үг хэлэлгүй зогсох нэгэн рүү огцом харлаа.

Харцнаас минь цочсон уу? Аль эсвэл айсан уу? мэдэхгүй ч тэр чичирч байв.

Би "Одоо яв!!! Өөрсдийгөө хаана байна гэж бодоов? Эх орон руугаа буц!!" гэсээр эргэхэд гарт минь дулаан мэдрэгдэн хэн нэгэн гараас минь атгалаа.

Гайхсандаа эргэн харвал Юнгигын өвдөг өргөөний шаланд бууж тэрээр толгой гудайлган "Гуйя... гуйя.. үг хэлэх боломж олго л доо.." гэв.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now