Мөрий..

315 31 0
                                    

Зоог дууссан хойно Ёнсү чимээгүй л явсан юм. Ах нар ч анх байсан сайхан уур амьсгалаа үргээчихсэн тул түүнийг дахин зочлохыг хүссэн элгэмсэг үгс хэлсэнгүй...

Бид өөр өөрсдийн өргөө руу буцах үед Юүн "Надад тэр Ёнсү гэх эмэгтэй нэг л таалагдахгүй байна." гэж хэлэхэд нь би толгой дохиод "Яагаад ч юм надад ч бас муу совин татаад байгаа. Дээр ордонд таарсан цагаас хойш л түүний хандлага, үйлдлүүд нь сэтгэлд хүрээгүй."

Тэр гол дүр шүү дээ... Гэтэл хийж байгаа үйлдлүүд нь, хэлж байгаа үгнүүд нь хорон санаат шиг л...

Магадгүй Хэсон надад үүнийг анхааруулсан байж болох уу? Хэрвээ тийм бол гол дүр анхнаасаа л Хэсоны эргэн тойрны хүмүүсийг өөрийн тал болгож түүнийг ангал руу түлхэх санаатай байсан гэсэн үг үү?

Ийм зүйл байж болно гэж үү? Эсвэл би зохиолыг ингэтлээ өөрчилж орхисон юм болов уу?...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хусог "Хунтайжаа та юу хийгээд ингэтлээ амаа урагдтал инээмсэглээд байгаа юм бэ?" гэхэд ширээний ард Хэсоноос ирсэн захиаг уншиж суусан Юнги "Онцгой хүнээс ирсэн захиа" гэж хэлээд дахин уншина.

Хусог "Хайрын захиа байх нь ээ?? Гоё юмаа..... Би ч гэсэн нийслэлээс хол ийм бөглүү газарт цэргүүдийг бэлтгэж суугаагүй бол хөөрхөн авхайгаас захиа авах байсан байх даа.." гээд хүндээр санаа алдав.

Хусог бол Юнгигын баруун гар хамгийн итгэлт найз мөн албат нь билээ. Мөн Жонгүгын төрсөн ах юм. Тэд нууцаар цэргийн хүч хуримтлуулан хуаран босгоод ууланд бэлтгэл хийж байгаа..

Юнги түүн рүү хараад "Мэдэхгүй чамайг тоох хүн байх уу?"

Хусог газар дэвслээд "Хунтайжаа! Би ч бас нэр алдартай сайхан залуу юм шүү! Нийслэлд хэдэн авхай миний ардаас гүйдэг гэж бодож байна?!"

Юнги "Чимээгүй битгий янцгаагаад бай зүчээ рүүгээ яв" гэж хэлэн жуумалзахад Хусог "Та нээрээ арай ч дээ" гэсээр дороо дэвслэн уурласаар асраас гарч одлоо.

Юнги захиан даа дахин анхаарал хандуулан инээмсэглэнэ.

Хайрт Юнгид♡

Чамайг хэзээ ийм уран цэцэн үгээр бусдыг уяраадаг болсныг мэдэхгүй нь... Гэхдээ би ч бас чамайг маш ихээр үгүйлж байна. Хурдан эргэж ирээсэй хэмээн чимээ чагнан хүлээж сууя аль болох түргэн ирж царайгаа харуулаарай! Тэгэхгүй бол би чам руу өөрөө очих болно шүү! Хэрэг тарих тал дээр санаа чилээх хэрэггүй би өргөөнөөсөө алхам ч холдохгүй биеэ арчлаад сууж байх болно. Бас хайртай гэдэг үгээ ирж байгаад хэлээрэй! Тэр үед чинь зөрүүлээд чамдаа хайртайгаа шивнэж өгье.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now