Шинэ тайган...

285 33 1
                                    

Хайр шалтгаангүй ирдэг гэдэг..

Тийм ч болохоор хүний мэдэрч чадах мэдрэмжүүд дундаас хамгийн төгс нь хайр...

Хичнээн хол зайд байх эсвэл хэзээ ч уулзаж чадахгүй тийм хагацал учирсан байлаа ч... шалтгаангүй эхэлсэн хайранд эцэс гэж үгүй..

Тэр хол байсан ч чи хайрлах л болно. Бүр үхсэн байлаа ч хайрласаар л байх болно.

Энэ төгс хайрын төгсгөл хүртэл.. үүрд гэх хугацаа, мөнх гэх оршил дунд хөврөх болно.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Тан уугаад унтсан хаан өвөөгийн дэргэд суух би цаашдаа яах талаараа бодож байв.

Ертөнц нурах шиг мэдрэмж...

Энэ амьдралаа аз жаргалтай төгсгөх гэж эхлүүлсэн атал надад өнөөх аз жаргалтай төгсгөл гэгчийн хэлтэрхий ч үл олдох аж..

Би гараа сунгасаар өвөөгийнхөө гараас атган санаа алдлаа.

Гэтэл өвөөгийн дулаан гар хөдлөн миний гараас зөрүүлэн атгах нь тэр...

Би "Эрхэм дээдсээ..." гэж дуудвал тэр над руу инээмсэглээд "Миний бяцхан Мэй өвөөгөө хэзээ ингэж дууддаг болоо вэ?" гэв.

Түүний ой санамж эргэж ирсэнд дэндүү баярласандаа нулимс дүүрэн түүнийг тэврэхэд тэр нурууг минь илж өгнө.

Хаан өвөө "Би муу охиноо айлгаж орхио юу даа?" гэж асуухад нь би толгой сэгсрэн үг хэлэх гэсэн ч хоолой зангиран нулимс урсаад хэлж чадсангүй.

Хэсэг уйлж байгаад сая нэг нулимс тогтох үед л толгойгоо өргөн өвөөгийнхөө гарыг хацартаа наагаад "Та минь эрүүл байж үүрд... үүрд.. дэргэд минь байж өгөөрэй. Би таньдаа маш их хайртай өвөө.."  гэж хэлэв.

Эрхэм нэгэн минь л дэргэд байж өгнө гэвэл ямар ч нөхцөл байсан зөвшөөрөх нь эгэл хүний жам ажээ.

Хаан өвөө "Бидний амь, бие зуурдынх боловч сэтгэл минь үүрдийнх билээ. Нас дээр гарсан хөгшин тэнгэрт залрах нь энгийн л зүйл.. өнөөдөр биш ч ирээдүйд бидэнд хагацал тохиох л болно. Гэхдээ өвөө нь чамд хэр их хайртай байсан минь өөрчлөгдөхгүй. Чамаасаа хүсэх ганц зүйл байна. Ардаас минь битгий их гуниглаж уйлаарай! Дусалсан нулимс бүр чинь далайн ус болоод нөгөө ертөнц рүү явах замыг минь хааж орхидог юм гэсэн. Сүнс минь дараа төрлөө олохгүй нулимсанд чинь хоргодох вий гэхээс айж байна."

Би "Битгий ийм зүйл ярь л даа.. Таныг яваад өгвөл надад Ишин ахаас өөр хүн үлдэхгүй. Би таньгүйгээр хэн байхаа мэдэхгүй байна."

The villain really wants to live \Дууссан\حيث تعيش القصص. اكتشف الآن