Хэсонтой уулзсан нь..

349 30 0
                                    

Би Юнгиг тэнд нь үлдээчихээд буцаад гүүрэн дээр очиход Юүн тэнд усан дотор байж байлаа.

Би "Юүн гараад ир! Одоо олдохоосоо өнгөрсөн байхаа.." тэр уснаас гарч ирээд "Нилээд гүн юм байна. Одоо яах вэ?"

Би санаа алдаад "Орхисон нь дээр байхаа олж чадахгүйгээс хойш. Чи бүр норчихсон байна. Даарах нь явъя" гээд хөтлөлцөн амрах өргөөнд хүрч ирээд түүнийг хувцасаа солихыг хүсэж явуулав.

Ээжийн дурсгал байсан юмсан. Түүнийг дурсах ганц зүйл...

Гуниглан сууж байхад Ишин ах орж ирлээ.

Ишин ах "Бид энд нэг хонох юм шиг байна. Гүрёогын хаантай худалдааны талаар дахин зөвлөлдөх хэрэг гарчихлаа."

Би "Ойлголоо." гэхэд тэр миний дэргэд ирж суугаад "Зүгээр үү? Хонгор минь чи гунигтай харагдаж байна."

Би "Тиймээ би зүгээр дээ. Ядарсан бололтой."

Шөнөжин нойр хүрсэнгүй тул ийш тийш хөрвөөсөөр байгаад үүрийн гэгээ муухан орох үед л орноосоо босон өнөөх гүүр рүү явав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юнги шөнөжин айлтгал бичгүүдийг нягталж сууж байгаад үүрээр өргөөнөөсөө гарч алхаж яваад ордны цэцэрлэгийн цөөрмийн дээр байх гүүрэн дээрээс доош үсрэх Хэсоныг олж хараад шууд л цөөрмийн зүг гүйсээр ус руу үсрэн орлоо.

Юнги намайг уснаас татаж гаргаж ирээд "ЧИ ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ГАЛЗУУРЧИХСАН ЮМ УУ? АМИА ХОРЛОХООР ШИЙДЭЭ ЮУ?"

Би "Үгүй-"

Юнги "ХАР ҮҮРЭЭР УСАН ДОТОР ЮУГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ?"

Тэр үг хэлүүлэлгүй орилж загнаад байсанд би "ХҮНИЙ ҮГ СОНС Л ДОО!!!"

Би "Би бөгжөө унагаачихсан ээжийн маань сүүлийн дурсгал байсан юм. Тэгээд л авах гээд-"

Юнги "Бөгжнөөс болж үхэх дөхлөө шд. Чи өөр хүмүүст хэлж болох л байсан. Яагаад ийм тэнэг бодлогогүй юм бэ?"

Би "Юундаа уурлаад байгаа юм? Чи ер нь тэр надад хэр эрхэм гэдгийг мэдэх үү? Тэгээд ч би бусдад төвөг удах дургүй! Бас намайг хэн нэгнийг ус руу оруулчихвал танай Ёнсү чинь үгээр идээд гай болно."

Би "Тэгээд ч энэ бүгд тэр Ёнсү чинь намайг ирж түлхээд бөгжийг минь унагааснаас болж байгаа юм шд. Юу ч мэдэхгүй байж дандаа надад уурладаг."

Юнги "Тэгээд л Ёнсүд уурласан юм уу?"

Би "Би зүгээр байгаа хүн рүү дайраад байдаг хүн биш! Намайг хорон санаатан гэж бодоо юу?"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now