Өнгөрсөнд өрнөсөн бүхэн..

304 27 0
                                    

"Хэсон?? Хэсон-а босоорой!" гэх дуугаар нүдээ нээхдээ цэнхэр тэнгэрийг олж харлаа.

Би хаана байнаа?...

Гараа явуулан тулаад дээш өндийвөл гарт минь зөөлөн зүлэг мэдрэгдэж хамарт минь өвс ногооны үнэр үнэртэнэ.

Гайхан эргэн тойрноо ажиглавал би танихгүй газарт ганцаар суух аж. Дээш босоод алхаж эхэлвэл удалгүй урд минь зам харагдана.

Өнөөх замаар урагшлах тусам чихэнд далайн давалгааны чимээ дуулдав. Алхсаар зорьсон газраа хүрвэл үнэхээр л далай харагдана.

Урагш алхан далайн эрэгт тулан зогсоход давалгаа хааяа нэг хөлийг минь ирэн норгох аж.

Тайвшрал мэдрэн зогсох миний ард хэн нэгэн ирж зогслоо.

"Ингэж нэг юм ирэв үү? Ким Хэсон?" гэж тэр надаас асуухад би арагш эргэж харлаа.

Би "Чи...?"

Жинхэнэ Хэсон "Яасан бэ? Гайхаа юу?" гэсээр инээмсэглээд хажууд минь ирэн далайг ширтэн зогслоо.

Би "Энэ зүүд үү?" гэж асуувал тэр багахан инээгээд "Бид үхэл амьдралын зааг дээр байна. Би чамайг хүлээгээд л байлаа их удаж ирлээ шүү."

Би "Яагаад намайг хүлээсэн юм?" гэж асуухад тэр "Чамайг олж өгөхийн тулд.." гэх ойлгомжгүй зүйлийг хэлээд гараас минь хөтлөн урагш алхав.

Бид далай дотор зогсоно. Далайн ус өвдөг шүргүүлэн байхад тэрээр доош тонгойгоод "Чи энэ далайд тусах тусгалаа хар даа. Энд чи харагдаж байна уу? Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг өнчин охин Хэсон уу? Эсвэл Чин улсын гүнж, Гүрёогын Ким сайдын охин уу?"

Би ус руу харсаар "Энэ би биш чи! Би бол онц ялгарах зүйлгүй энгийн байдаг нэг оюутан. Надад эцэг эх, хамаатан садан ч байхгүй. Би тийм л нэгэн байсан. Ослоор өөд болсон болохоор чиний биеийг эзэмшсэн."

Жинхэнэ Хэсон "Чи мэдэрдэггүй гэж үү? Өвдөлт, хайр, сэтгэл хөдлөлүүдийг минь? Энэ миний сэтгэл хөдлөл үү? Эсвэл чинийх уу??" гэж хэлсэнээ "Одоо дахиад сайн хардаа! Тэр хэний тусгал вэ? Чи хэн бэ? Зохиолын хорон санаат дүр үү? Эсвэл зохиолыг уншсан уншигч юм уу?"

Би "Энэ..." гэсээр дахин тусгал руугаа харах үед Хэсон биш би өөрөө байж байх нь тэр...

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now