Эргэж ирсэн өнгөрсөн..

352 32 2
                                    

Юүн Тэхён хоёр тулаанд ялагдал хүлээсэн тул мөрийгөө төлөхөөр Хэсоны шаардлагын дагуу нийслэлийн гудамжаар болзоо гэхэд хэцүү биш ч гэхэд бас л хэцүү зүйл хийн явна.

Хоёр биенээсээ дэндүү хол зайтай явах бөгөөд бараг л тусдаа явсанаас ялгаагүй байх аж..

Гэвч Юүнийг алга болчихсон байх вий гэж санаа зовсондоо Тэхён маань хүзүүгээ өвдтөл үе үе эргэж харна.

Тэгж явсаар дахин нэг удаа эргээд хартал Юүн харагдахгүй байсанд сандарсандаа тэрүүгээр нэг хайж гүйж явсаар олон хүн цугласан байх хэсэгт очиж хайтал Юүн зассан индэр рүү чухал царайлан ширтэн зогсоо харагдахад Тэхён хөмсөгөө зангидан түүний дэргэд очин гараас нь чанга хөтлөөд "Энэ хавиархыг мэдэхгүй байж хүний ардаас явж байхгүй хааччихдаг юм бэ?"

Юүн гэнэт гараас нь хөтөлсөнд балмагдан сонин царайлан зогсож байгаад "Х-хүмүүс цуглаад байхаар нь сонирхоод ирж харсан юм. Тэгээд ч би ямар жоохон хүүхэд үү?" гэсээр түүн рүү муухай харан гараа татаж авах гэтэл Тэхён бүр ч тавилгүй чанга атгаад "Дахиад ийш тийш алга болчихно. З-зүгээр хөт-хөтлөлцөөд явъя."

Юүн ч бас ичсэн бололтой "Г-гараад ирлээ.." гэж хэлэн индэр дээр чирэгдэн гарч ирсэн ялтан руу гараа заав.

Залуухан авхай...
Цагаан царай турьхан биетэй маш олон яргалалыг давсан мэт шархаар дүүрэн биеэ чирсээр дүүжлүүрийн олсны өмнө зогсоно..

Тэхёны толгой яагаад ч юм маш их өвдөж эхэллээ. Яг л энэ үйл явдал шиг зүйл өмнө нь болж тэнд байсан дурсамж нь гарч ирэх мэт...

Ялтан омголтож хатсан уруулаа чичигнүүлэн эргэн тойрноо харна. Тэгээд хайж байсан нэгнээ олсон мэт харц нь хувирч ууртай болоход Тэхён хаашаа харж буйг нь ширтлээ. Залуу эр өөр нэгэн бүсгүйг тэврэн зогсоо дүр зураг.. бүсгүйн нүд ууртайгаас гунигтай болж зөөлрөв.

Олсыг түүний хүзүүнд углаж удалгүй индэр доош онгойход бүсгүй дүүжлэгдэв.

Тэхён толгойгоо барин орилсоор доош суулаа..
Түүний нүдэнд өнөөх бүсгүйн оронд Хэсон харагдав. Өнчин нулимс хүйтэн хацрыг нь даган урссаар тийчлэх түүний бяцхан дүү.. 

Мөн түүнийг харсаар байж нуруугаа харуулан цааш одох өөрийгөө....

Өнгөрсөн амьдралынх нь дурсамжууд үерийн ус шиг урсан буусаар эвлүүлдэг тоглоом аятай эвлэн нэгдэв.

Тэхён нулимс урсган толгойгоо барьсаар газарт сууна.

Түүнийг гэнэт л доош суун уйлж эхэлсэнд нь Юүн сандарсандаа яахаа мэдэхгүй бөмбөгнөн Тэхёныг даган доош суугаад "Чи айгаад байгаа юм уу? Жанжин гэсэн биздээ? Бишээ... айх хэрэггүй ээ.." гэсээр нурууг нь илэхэд Тэхён амандаа бувтнан "Хэсон... Хэсон.." гэж дахин дахин хэлнэ.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now