Миний охин

339 33 3
                                    

Энэ өглөөг сайхан мэдээгээр угтаж авсан юм..

Би "Юу үнэхээр үү? Миний охин ирэх гэж байгаа юм уу?" гэсээр баярласандаа үсрэх шахан босож зогсов.

Юүн толгой дохиод "Чиний охин чинь чамайг санаад хоол унд идэхээ ч болиод өвдөөд байгаа сурагтай байсан. Тэгээд Тао түүнийг аваад наашаа замдаа гарсан гэж захиа явуулсан."

Би "Миний охин чинь жоохон шдээ.. Ээжийгээ санаад хэцүүдэж байсан байхдаа.. би ч гэсэн зөндөө санаад байсан юм. Гэхдээ Тао яг миний охиныг аятайхан авч ирэх хүн мөн үү?"

Юүн "Тао замдаа танай охинд идүүлчихгүй бол яваад ирэх байхөө чааваас минь.."

Би "Миний охин юу гэж тэр ясыг идэж байх юм... "

Юүн чанга инээгээд "Яс маань ганцаардаад байсан болохоор бид нар руу ирж яваа гэсэн байсан."

Би "Манай пандахан чинь миний охиноос дутахааргүй жоохон юм шүү дээ."

Юүн над руу харж нэг ярвайснаа "Би лав тэр хоёрыг жоохон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Яаж харахаараа... сонин хүүхэн шүү" гэсээр гарч одлоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юнги явсан ажлаа гүйцээгээд буцаж ирсэн тул бид санаж бэтгэрсэн сэтгэлээ дэвтээн уулзахаар тохирсон ч Ишин ах өнөөдрийг надтай хамт өнгөрүүлэхээр шийдсэн тухайгаа хэлэв.

Уг нь ахтайгаа байх нь сайхан байгаа ч Юнгитэй уулзаж чадахгүй болсон тул бага зэрэг гонсгор царайтай байлаа.

Ишин ах "Өглөөний зоогыг хамт бариад хамтдаа бэлтгэл хийцгээе чамтай хамт бэлтгэл хийгээгүй удсан байна." гэхэд нь би толгой дохиод "Тиймээ хоёулаа нээрээ хамт бэлтгэл хийгээгүй удаж. Хэр сайжирснаа нэг турших боломж олдлоо."

Бид бэлтгэлийн талбай дээр хамт зогсоно. Ишин ах модон сэлэм авах гэхэд нь би түүнийг болиулаад "Хоёулаа энэ удаа жинхэнэ сэлмээр тулалдъя."

Ишин ах хөмсгөө өргөн өөдөөс том харснаа "Гүнжийн хүслээр" хэмээгээд сэлмээ сугаллаа. Би ч түүний өөдөөс сэлмээ барин зогсов.

Өглөө эрт байсан тул бэлтгэлийн талбай дээр хүн үзэгдэхгүй нам жим байлаа.

Эхний алхамыг би хийн түүн рүү довтолсон ч Ишин ах сурамгай хаан буцаж над руу довтлов.

Тулаан эд өрнөж байхад бэлтгэлийн талбай аажмаар хүмүүсийн хөлд дарагдаж эхэллээ.

Ишин ах "Чи ч өмнөхөөсөө хүчтэй болчихжээ.." гэхэд нь би инээмсэглээд түүний довтолгоонуудыг хаасан чигээр "Таны чадвар ч бас овоо нэмэгдэж шүү. Би таныг ялах эсэх дээ эргэлзэж байна." хэмээгээд хамаг хүчээрээ түүнтэй тулалдаж эхэллээ.

The villain really wants to live \Дууссан\Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang