Хатан эмээ...

295 34 1
                                    

"Их гүнж заларлаа.." хэмээн ордны тайган зарлан надад өргөөний хаалга нээж өгөв.

Харц дээгүүр алхсаар агь, гэг нар болон бага хатад, татваруудын дэргэдүүр өнгөрөн хаан эзэн угсаа залгах хунтайж хоёрын голд зассан ширээнд очиж суухад дэргэд минь буй хоёр луунаас бусад нь намайг нүдэнд орсон өргөс мэт л харцгаана.

Тэр дундаас хамгийн дээгүүр залран суух Чон бага хатан хорт могой шиг харцаа чадахаараа зөөллөн мишээсээр "Их гүнжийг эргээд ирсэн хоосон хөндий хааны ордон амь орох шиг л болж байна шүү.."

Би "Чон бага хатан хааны ордонд амьдардаг биш атал ордон дүүрч дундрахыг яаж мэдэж байгаа билээ?" гэж асуугаад нүдний булангаараа харвал тэр арай гэж өөрийгөө барьж байх шиг харагдана. Цус нэг биш гээд хэлчих вий гэсэн шиг Чон Лихуатай хичнээн адилхан байгаа нь гайхмаар юм...

Чон бага хатан "Энэ хөгшин бие ач зээ нарынхаа орон зайгаар л дүүрдэг юм шүү дээ.." гэсээр гэмгүй настай эмэгтэйн төрхийг гаргав.

Хүн харвал би ачлалгүй зээ харин тэр өрөвдөлтэй эмээ шиг л харагдаж байгаа биз..

Би "Эмээ минь тэнгэр болсон болохоор өөрт чинь юу мэдрэгдэж буйг мэдэхгүй нь.. Таны ач зээ нар арын ордныг дүүргэдэг юм чинь жаргалтай л байдаг байлгүй.."

Намайг өөрт нь хамааралтай мэт ярих нь муухай санагддаг. Би түүнтэй дусал цус ч холилдоогүйн дээр тэр хэзээнээс л намайг дорд үздэг байсан. Тайзан дээр надтай ойр байхыг хүсдэг гэмгүй хатан харин хөшиг хаагдах үед хэзээ л бол хэзээ нуруу руу минь хутга дүрж мэдэх хорон санаат..

Би "Намайг үгүйд ордон ч үнэхээр эзгүйрчээ.. Үүрд ирэхгүй гэж бодсон аятай шивэгчидийг минь хүртэл ордноос зайлуулах гэсэн байх юм? Хэтэрхий харгис биш гэж үү?" хэмээн Чон бага хатан руу харан инээмсэглэвэл түүний нүд тогтож ядан бүлтэгнэнэ.

Хаан өвөө "Хэн тийм зүйл хийж зүрхлэнэ гэж?" гэж ширүүхэн асуугаад хөмсөг зангидахад Ишин ах бид хоёроос бусад нь цочиж цэрвэх шиг болов.

Би өвөөгийн гарыг зөөлөн илээд "Эрхэм дээдэс тайвширна уу? Уур биеийг зовооно гэдэг шүү дээ. Мөхөс охин би өөрөө энэ хэргийг зохицуулах болно. Харин хэрэгтнийг барьсан хойно өөрийн дураар шийтгэх зөвшөөрөл хайрлаач." хэмээхэд өвөө "Мэдээж тэгэлгүй яахав. Чамайг минь гомдоосон хэн байвч өвөө нь өршөөж цөхөхгүй."

Би санасандаа хүрсэн аятай инээмсэглээд "Намайг эргэж ирсэнг тэмдэглэж байгаа шүү дээ.. Энэ баргар байдлаа зогсоож урдахаа баригтун" хэмээн хундагаа өргөв.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now