Ёнсүг над дээр авч ирээч...

342 38 8
                                    

Цайллагын турш бүгд л таагүй суусан бол би харин ч баяртай нь аргагүй тэдний тавгүй царайг харж авсан билээ.

Хааны ордны төв танхимаас бүгд гарч явцгаахад Ёнсү урьдын л адилаар Юнгиг дагалдана.

Би танхимаас гарч явах даа Юүсон хунтайжтай ярилцахыг асуун хамтдаа хааны цэцэрлэг рүү явлаа.

Биднийг хамтдаа явцгаахад хамгийн таатай царай гаргах хүн хатан эх ганцаараа байсан юм.

Юүсон хунтайж "Юун тухай ярилцах гэсэн билээ гүнжтээн?" гэж асуун цөөрмийн гүүрэн дээр ус руу ширтэн зогсоно.

Би түүн рүү хараад "Таниас нэг зүйл гуйх гэсэн юм.." хэмээхэд тэр "Та хэл л дээ" гээд над руу харав.

Би "Илёныг харж хандаад өгөөч.. мөн болж өгвөл хатан эх болон Ёнсүгын үйлдлийг ажиглаад надад дамжуулахыг гуйх гэсэн юм."

Юүсон хунтайжийн хөмсөг зангиран над руу гайхан хараад "Яагаад ийм зүйл хүсэж байгаа билээ?"

Би уруулаа зуугаад "Таныг ч бас хатан эх намайг таньтай ураглуулахын тулд Илёныг замаасаа зайлуулахаар төлөвлөж байгаа талаар гадарлаж байгааг мэдэж байна. Бас.. миний харж буйгаар та Илёнд сэтгэлтэй, хамгаалахыг хүсдэг.."

Шулуухан хэлж орхисон үгсэд минь түүний царай хувиран "Яагаад ингэж бодсон талаар чинь мэдэхгүй ч та эндүүрсэн бололтой."

Би "Илёныг хатан эхийн харцнаас холдуулж хамгаалахын тулд татвар эмс олноор авч түүн дээр аль болох зочлохгүйг хичээдэг. Таныг буруу алхам хийх л аваас хатан эх таны хамгийн эмзэг цэг болох Илёныг ашиглах болно. Тиймээс аль болох хатан эхийн хүслээр хөдөлж байгаа. Мөн.. та багаасаа л өөрийн ах Юнгиг хүндэлж хайрладаг байсан.. мөн л хатан эхийн шахалтаас болж түүнтэй харилцаагаа таслах шаардлага тулгарсан.." хэмээн хэлээд түүн рүү харан "Би буруу хэлэв үү?"

Тэр итгэж чадахгүй байгаа царай гарган над руу харсаар "Яаж мэдсэн юм?" гэж асуулаа.

Би мэднээ.. өмнөх амьдралынхаа алтан туршлагаар...

Би "Зүгээр л... намайг мэдрэмж сайтай гэж бод.. Тэгээд та гуйлтыг минь зөвшөөрөх үү?"

Юүсон хунтайж нүдээ анин санаа алдаад "Хэрвээ ээж мэдвэл.. Би бүхнээ алдах болно."

Би түүний мөрөн дээр гараа тавиад "Та энэ байгаагаараа л бүхнээ алдаж байгаагаа ойлгохгүй байна уу? Хэдий Илён болон хүүхдийнхээ төлөө ийм зүйлс хийж байгаа ч үүнийг чинь тэр мэдэхгүй. Мэдэхгүй байнаа гэдэг нь тэр таниас хөндийрч байгаагын шалтгаан. Та ээжийгээ ч бас алдахыг хүсэхгүй байгааг чинь ойлгож байна. Гэхдээ хатан эх ч бас таныг алдахыг хүсэхгүй тийм хайртай байсан бол эрх мэдэлд хүргэхийн тулд хайртай бүхнийг чинь булаах бус хамгаалж өгөх байсан биш гэж үү?"

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now