Одооноос эхлээд би таны хүн...

273 34 4
                                    

Хатан эх "Бүгд бэлэн болсон уу?" гэж асуугаад урд зогсох нэгэн рүү харав.

Харин өнөөх нэгэн "Бүгд бэлэн болсоон ээжээ..." гэж хэлэн хатан эх рүү харахдаа түүний нүд ямар ч өгүүлэмжгүй хөндий хоосон байх аж.

Хатан эх "Юүсон.. Энэ бүгд чиний л төлөө шүү!! Хэрвээ Чин улсын гүнж чиний эмэгтэй болж чадвал хаан ширээ ч мөн адил чинийх болох болно. Харин хаан болсон цагтаа хэнийг дэргэдээ байлгах уу? Бүгд чиний дур..." хэмээв.

Юүсон хунтайж толгой бөхийгөөд "Ойлголоо.." гэж сулхан хэлээд өргөөнөөс гарч явахад хатан эхийн дэргэд сууж байсан Ёнсү хаалганаас харцаа салган "Түүнд итгэж болно гэж бодож байна уу? Хэдий Юүсон хунтайж таны хүү боловч өнөөх Илён гэх завхай эм дээ их л үнэнч юм шиг байх юм. Татварын ордон дүүрэн түүний таалдаг эмс байдаг ч нэг нь ч Илён гэх эмийг түүний хараанаас холдуулж дөнгөөгүй шүү дээ.."

Хатан эх Ёнсү рүү хялам хийн харсанаа "Илён гэх эм миний алганд байгаа цагт Юүсон үгнээс минь зөрж чадахгүй. Харин чи л өөрийгөө хичээ! Ганц эрийн толгой эргүүлж дөнгөхгүй тэнэг царайлаад явж байгаагаа юу гэхэв? Бас надад илтгэх мэдээ чамд алга уу?" гэж асуув.

Ёнсү "Одоохон доо бол алга даа.. Бас гүнжийн төрсөн өдрийн баярын шөнө бид хоёрын хүссэнээр бүгд бүтэмжтэй болох болно." гэж хэлэн инээвхийлнэ.

Төрсөн өдрийн баярын орой:

Хатан эхийн шахалтаар хэдэн хундага сархад хүртсэн Хэсон Юүсон хунтажаар түшүүлсээр зочдод бэлдсэн амрах өргөөний хамгийн захад байрлах руу оров.

Харин баяр тэмдэглэж буй газар одоог хүртэл хөл хөдөлгөөн тасраагүй байх бөгөөд ноёд сайд түшмэд нар баярлан цэнгэнэ.

Гүнж болон Юүсон хоёрыг хамтдаа амрах өргөөнд очсон гэх мэдээг дуулсан хатан эх баярлан суух бол баярын нөгөө захад Ёнсү сархад хундагалан Юнгид барих аж...

Юнги Ёнсү рүү тааламжгүй харсаар "Би уухгүй!" гэхэд Ёнсү хуурамч инээмсэглэл тодруулан "Хүмүүс бүгд харж байхад намайг бүү ичгэвтэр байдалд оруулаач дээ хунтайжаа!!" гэж анхааруулахад Юнги хөмсөг зангидав.  

Түүнийг харсан Ёнсү "Та өчүүхэн хүсэлтийг минь хүлээж авахгүй болвоос мөхөс би их л гомдох болно. Харин би гомдохоороо юу хийхийг та мэдэх үү?" гэж аяархан хэлээд гарт байх сархадаа өргөхөд Юнги аргагүйн эрхэнд өнөөх сархадыг нь хөнтөрч орхилоо.

Удалгүй түүний бие халуу шатан сэрэл мэдрэхүй нь ажиллаж эхлэхийг анзаарсан даруйдаа Юнги дээш өндийгөөд баярыг орхин явав.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now