Гол дүрүүд уулзсан нь...

362 31 0
                                    

Лухан "Чи анзаарсан уу?" гэсээр надад ойртон шивнэхэд би "юуг?"

Лухан дахин шивнэсээр "Гүрёогын хунтайж намайг яг алах гэж байгаа юм шиг хараад байна. Одоо хүртэл бид хоёрын араас нөгөө аймар харцаараа төөнөөд байгаа нь мэдрэгдэж байна."

Түүнийг хэлэхэд нь би харахаар эргэх гэхэд Лухан намайг болиулаад "Битгий хараа! Би айгаад байна."

Би "Би ч гэсэн мэдсээн. Чи ямар нэг буруу юм хийсэн юм уу?" гэхэд тэр толгойгоо хурдан сэгсрээд "Үгүй ээ. Би түүнтэй үг ч сольж үзээгүй шдээ."

Би "Шалтгаангүй муухай хараад байдаг хүн ч биш л дээ. Яасан юм болоо?"

Лухан надаас сугадаад "Мэдэхгүй ээ. Мэдэхгүй намайг өөрөөс нь царайлаг болохоор тэгж байгаа юм байх даа."

Би түүн рүү сонин хараад "Юу яриад байгаа юм бэ? Галзуурчихсан юм уу? Ой санамжаа алдчихлаа юу? Эрмэгтэй юм байж.."

Лухан "Чи тэр аймар залууг өмөөрөөд байгаа юм уу?"

Би "Х-хэн би юу? Үгүй чиг..."

Бид Юүний байгаа цэрэг бэлтгэлийн талбай руу явж байгаа юм л даа. Харин Юнги яг ард маань жоохон зайтай бидэн рүү муухай харан алхаж байна.

Биднийг зорьсон газраа ирэхэд Юүн гараа даллаад "Наашаа хүрээд ир. Ойрд бэлтгэл хийгээгүй биеийн чилээ гараад сайхан байна."

Лухан "Охин хүүхэд шиг байгаад өгөөч дээ! Байж байгааг нь яг бух шиг байх юмаа."

Би тэднийг шоолоод "Та хоёрын хүйс солигдчихсон шд мэдэх үү?"

Юүн бас инээгээд "Би биш та л эмэгтэйлэг байвал болох нь тэр.. бусдыг нь би зохицуулна."

Лухан "Засарч хүмүүжээч та нар!"

Биднийг ийн зогстол ард Юнги ирж зогсоод "Бэлтгэж хийх гэж байгаа юм уу? Надтай нэг тулалдаад үзэх үү?" гэж Лухан руу харан хэллээ...

Хүний урманд модон сэлэм ч барьж үзээгүй хүүхдийг минь Юнги зажилахгүй залгина шдээ. Аллагын машин, дайны бурхан гэгддэг зохиолын гол дүр байж..

Лухан гайхан зогсох бол Юүн бид хоёр зэрэг "БОЛОХГҮЙ ЭЭ" гэж ориллоо.

Юнги ёжлон инээгээд "Айгаад байгаа юм уу?" гэж асуухад нөгөө Луханы чинь хамар нь сарталзаад сэлэм бариад авдаг юм даа.

Би "Хөөе чи яах гээд байгаа юм бэ?"

Лухан бидэн рүү харсанаа "Эр хүн гэдгээ батлана." гэж хэлээд Юнгиг даган талбай руу гарлаа.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now