1.5K 134 10
                                    


"Жин хён!! Жин хён!! Нөгөө номоо гялс шидээрэй!!"

Тэхён хүү сандран Жиний өөдөөс хамаг хурдаараа гүйн ирж байв. Харин тайван явж байсан Жин Тэхён хүүгийн уршгаар сандран, цүнхээ ухан түүний номыг хайх аж.

Тэхён ойртсоор л... Жин ч цүнхээ ухсаар л.

5...4...3...2...1.... Тэхён яг Жиний урд ирэхтэй зэрэгцэн Жин ч номыг нь оллоо. Тэхён руу хурдан гэгчинь шидтэл Тэхён үргэлжлүүлээд гүйж эхэллээ.

"... яана даа, нэг ном авахгүй бол ч энэ цагийн хичээл дээр бид хоёр хоёул зүрхээр явах нь ээ"

Жин амандаа үглэн, дараагийн хичээл орох тэнхим рүүгээ явлаа.

•••

"Хөөе!! Хөөе!! Тэнэгээ энд яах гэж ирж байгаа юм бээ!! Нөгөө мөнгө хүүлэгч чинь энд ирчихсэн байгааа!!"

Намжүн сандран эргээд л хаашаа ч юм гүйж эхлэв. Тэр байн байн эргэж харж байсан ч урагшаа гүйсээр л. Нэлээн удаан гүйсний эцэст сургуулийнхаа гадаа ирчихсэн байв.

Сургууль руугаа амьсгаадаж, хөлөрсөн амьтан ортол хүүхдүүдийн нүд орой дээрээ гарч байв.

"Хүүүе! Ким Намжүн!! Эхний цаг дээр——"

Намжүн Жиминий үгийг таслан хүн багатай газар луу чирэн аваачлаа. Жимин ярвайн цүнхэндээ байсан савтай усаа түүнд өглөө.

"Дахиад л мөнгө хүүлэгч үү?"

Намжүн толгой дохин "Түрүүн Юнгигийнд очсон чинь тэднийхийг бас олчихож. Аэээшшш!! Хөгийн банк нь дампуураагүй бол!!!!"

Жимин санаа алдан амьхандааа санааг нь өргөх санаатай цугтаа клуб орохыг санал болгов.

"За болих уудаа... дээр нэг явсан чинь та гуай намайг орхиод явчихсан байсан биздээ!! "

Жимин хоолойгоо засан "Би ч ... ингээд явъя даа..." гэж хэлээд хормын төдийд алга болчих нь тэр.

Ad/ Namjin exelleedeee

+xurgan zasaad oruulj bgaa ymoo

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now