627 93 2
                                    


Өнөөдөр тав дахь учир Жин найзуудтайгаа байнга ордог клуб руугаа явах аж. Хусог Тэхён хоёр машиныхаа ард бараг л хувцасны шүүгээтэй явдаг учир тэдэнд гэрлүүгээ очиж хувцас солиод байх шаардлага байсангүй.

"Энэ цамцыг хэзээ авсан юм? "

Жин хар эрээн сорочик маягийн цамцыг барьсаар Тэхёноос асуулаа. Тэхён сандран Жинээс цамцаа булаагаад авчихав.

"Н-наадхыг чинь хэнд ч өмсүүлэхгүй ээ!!! Миний цамц ч биш!"

Жин Хусог хоёр бие биерүүгээ дохилцож байв. Харин Тэхён өнөө хар эрээн сорочкыг их л нандигнан далд хийв.

Ингэж тэгсээр тэд хувцасаа сольсон болоод өнөө клуб рүүгээ салхи татуулан явж эхэллээ.

•••••••••••••••••••••••••••

"Уучлаарай, би яг цагтаа ирсэн биздээ?"

Намжүн хамаг байдгаараа гүйсэн бололтой бага зэрэг хөлс нь урсаж, мөн амьсгаадаж байв. Түүний шинээр ажилд орж буй газрын зохион байгуулагч азаар их дажгүй ааштай нэгэн.

"Зүгээр. Одоо яваад хувцасаа солиод ир! Өнөөдөр тав дахь болохоор нэлээн ачаалалтай байна байх."

Намжүн толгой дохин зөөгч нарын хувцас сольдог өрөө рүү яарлаа.

"Шинэ ажилтан уу? Намайг Риан гэдэг"

Намжүн үл ялиг инээмсэглээд "Намжүн гэдэг. Мэдэхгүй юм их болохоор сайн туслаарай"

Риан толгой дохин, Намжүны шүүгээг зааж өглөө. Намжүн ч олон таван үггүй хувцасаа сольж эхэллээ.

••••••••••••••••••••••••••••

"Тавтай морилцгоо!! Та гурвыг ирнэ гээд яаг ширээ бэлдүүлж байсан юм"

Жин Хусог Тэхён гурав клуб руу орон, зохион байгуулагчийнх нь бэлдсэн ширээ рүү явах аж. Жин Хусог хоёр өрөө рүү орсон ч Тэхён гадаа нь хоцорлоо.

"Энэ... цамц чинь!!"

Өнөө хар эрээн сорочикоо клубын зохион байгуулагчид өгөх нь тэр. Тэхён үл ялиг сандарсан байв.

"Ө, ингэх хэрэггүй байсан штээ.... Энэ цамцыг чамд дурсагасан юм... "

Зохион байгуулагч өөр олигтой юм хэлэлгүй яваад өгөв. Харин Тэхён үл ялиг санаа алдаад өрөө рүүгээ орлоо.

Ad/ 🥺

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang