❷❻

309 58 4
                                    


Жэин Жиминий өмсөх хувцсыг харж байгаад шүүгээнийх нь буланд байх жижигхэн дөрвөлжин хайрцгийг олж харлаа. Сонирхолдоо хөтлөгдөн хайрцгийг нээж үзтэл Жимин Жэин хоёрын багадаа авхуулсан зурагнууд байв. Мөн ахлах сургуульдаа орж байхдаа авсан фоларайд камераараа дарсан зурагнууд нь нүдэнд нь туслаа.

"... юу вээ би яахаараа уйлаад байнаа..."

Жэин өөрийн мэдэлгүй нулимс дуслуулан суух аж. Тэр Жиминийг ирж байгааг сонсон гялс нулимсаа арчаад хайрцагнаас хамгийн эхэнд байх зургийг авж халааслаад хайрцгийг буцаагаад байранд нь тавьлаа.

Жимин үсээ арчсаар өрөөндөө орж ирлээ.

"Юу вэ наад царай чинь"

Жимин Жэинийг их сонин байгааг анзаарав.

"Юу ч бишээ! Энийг гялс өмсөөд гараад ирээрэй! Цаг болох нь!!"

Жэин бараг л гүйсээр Жиминий өрөөнөөс гарлаа. Жимин хойноос нь хэсэг гайхаж харж байгаад үсээ хатаахаар сэнсээ авлаа.

••••••

"Энэ... энэ миний харж байгаа зүйл тэр -- тэр алдартай тусгай хүмүүст л зориулж яг 10 ширхэг гаргасан цүнх мөн үү?"

Намжүн Жиний юмыг янзалж байгаад аавынх нь найз бэлгэнд өгсөн цүнхийг санаандгүй харж орхижээ. Жин Намжүныг ирснээс хойш өөрийнхөө зарим зүйлүүдийг цааш нь хийсэн юм.

"А-аан... нөгөө... дуураймал штээ!! Би ямар мөнгөөрөө!!"

Намжүн үл ялиг инээгээд"Би хэн билээ дээ? Ориг хуурамч хоёрыг яаж ялгахаа сайн мэднэ! ... Жин чи яг хэн юм бэ? Дээр ч гэсэн гэнэт л мөнгө гаргаж ирээд хамаг өр дарсан? Тэрбумтан юмуу?"

Жин баян айлын хүүхэд гэдгээ бусдад мэдэгдхийг тэгж их хүсээд байдаггүй юм. Ээж аавынх нь л мөнгө болохоос өөрийнх нь биш болохоор хүмүүст саймшраад яриад байх зүйл биш гэж боддог аж.

".. манай ээж аав хоёр л баян. Би бишээ! Би чинь яаг чамтай адилхан оюутан!!"

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now