587 101 4
                                    


Жин толгойгоо барьсаар гэрийнхээ буйдан дээр сэрлээ. Нэг нүдээ арай чүү гэж нээгээд нэг нүдээ аниастай гал тогоо руугаа орлоо. Гэтэл ширээн дээр нь шар тайлах шөл бас жижигхээн захиатай хамт байв.

"Халуунаараа байвал би яваад удаагүй гэсэн үг. Хүйтэн байвал чи хичээлээсээ аль хэдийн хоцорсоон гэсэн үг. Хоцорсон ч хамаагүй шөлөө халаагаад идээрэй. "

Жин хоолны дээгүүр тавьсан бүтээлгийг аван үзтэл хоол халуунаараа байв. Тэр ч олон таван юм бодолгүй хүйтэн ус уучхаад, Намжүны бэлдсэн хоолыг амтархан идэж эхэллээ.

••••••••••••••••••••••

Намжүн сургуулийнхаа гадаа Жиминтэй жиг жуг хийн зогсоно. Тэр эргэн тойрноо ажиглан Жинийг ирсэн үгүйг байсхийгээд л шалгаад байв.

"Ким Намжүн!!! Надтай юм ярьж байгаа юм бол над дээр төвлөрөөч ээ!!! Хэнийгээ ингэтэл хайгаад байгаа юм!!"

Намжүн хоолойгол засан "Чамд хамаагүй ээ. Чиний ярьж байгаа юм чинь шал хэрэггүй л юм байна шт"

Жимин үл ялиг санаа алдан "Би чамтай дажгүй баян охин танилцуулах гэж байсан юм!!"

Намжүн Жимин рүү одоо л нэг юм тогтож харав.

"Хэн гэдэг юм? Манай сургууль юмуу? Ээж аав нь юу хийдэг юм? "

"Өөр сургуулийнх. Өмнөх тав дахь өдөр гарахдаа цуг уусан юм.... Ээж аав нь гадаадад байдаг юмаа, энд эмээтэйгээ цуг байдаг. Чамтай танилцуулхаар болсон. "

Намжүн үл ялиг жуумалзан"Чи л миний найз!!" Гэж хэлчхээд эргэж хартал Жин гартаа сүү талх барьчихсан, муухай хараад зогсож байв.

Жин хөмсгөө зангидан, Намжүны өмнө тулж ирээд өнөө сүү талхаа шидэх шахам Намжүнд өгөх нь тэр.

"Дахиж аяга таваг битгий заваартуулаарай!!!"

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now