❶⓿

551 84 6
                                    


Намжүн бага зэрэг инээмсэглэсээр гэртээ орж ирлээ. Жин унтаагүй, буйдан дээрээ кино үзээд сууж байв. Намжүныг орж ирэхийг сонсон Жин үүдрүү очтол хослол өмссөн Намжүн угтаж авах нь тэр.

Жин муухай царайлан"Юу вэ? Яагаад миний хэлснээр өмсөөгүй юм?"

"Чи надад бүр тэгтлээ дургүй юмуу?"

"Юу?"

Намжүн санаа алдан"Хослол өмсөөд ч нэмэр байсангүй ээ... тэр охин манай найзыг сонирхдог юм байна..."

Саяхан л уурлаж байсан Жиний царайнд инээмсэглэл тодрон бараг бүжиглэх шахаж байв. Намжүн гал тогоо руугаа орон хөргөгчинд байх шар айрагнуудыг аван, ширээн дээр өрлөө.

"Хоёулаа өнөөдөр уух уу?"

Жин ч татгалзах юмгүй зөвшөөрөн Намжүны урд очин суулаа.

••••••••••••

Жимин ажлаа дуусгах тийшээ хандан, бага зэрэг хөшсөн хүзүүгээ барин хувцас солих өрөө рүүгээ алхаж байв. Гэтэл урд нь гэнэт кофе барьсан гар гараад ирэв. Жимини бага зэрэг цочоод, инээмсэглээд тэр кофег авав.

"Зохион байгуулагч аа! Та намайг айлгачихлаа!!"

Жонгүг үл ялиг инээмсэглээд "Жонгүг гэж дуудаа. Чи маргаашнаас ирэхгүй юу?"

Жимин толгой дохитол Жонгүг хөнгөхөн санаа алдав. Түүний санаа алдахыг Жимин мэдсэнч тоосонгүй.

"Тэгвэл энэ хагасайнд завтай юу?"

"Юу вэ, болзоонд уриад байгаа юмуу?"

Жимин тоглон хэлтэл Жонгүг толгой дохив. Жимин ууж байсан кофендоо хахтал Жонгүг үл ялиг инээмсэглэлээ.

"Яасан? Надтай болзоонд явж болохгүй юмуу? "

Жимин юу хэлэхээ мэдэлгүй кофегоо уун зогсоно. Харин Жонгүг Жиминий тийм төрхийг өхөөрдөнгүй харах аж.

"... завтай эсэхээ мэдэхгүй байна л даа... "

"Тэгвэл дугаараа солилцъё!"

Жонгүгийн утсан дээр Жимин дугаараа бичиж үлдээлээ. Жонгүг юм хэлэх гэж байтал Жимин яараад гүйгээд явчихав.

Жимин хачин царайлан, яагаад гүйгээд явснаа ойлгохгүй байв. Мөн Жонгүгийг хараад юундаа тэгтлээ догдлоод байснаа ч ойлгохгүй байв. Бөөн бодолд автсаар хувцасаа сольж дуусан, хурдан хурдан алхсаар клубаас гарлаа.

"Жимин!! Суучих хүргээд өгий!"

"Юу вэ? "

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now