❷❶

404 71 4
                                    


Жин нүдээ нээтэл түүнийг ч мөн хүлчихжээ. Намжүн хөлөө үл ялиг хөдөлгөн, түүнийг дуудлаа. Намжүны царай авах юмгүй болсон байв.

"Яах гэж энд ирсэн юм? Аюултай штээ!!"

Жин зүгээр л инээмсэглэв. Намжүн санаа алдан, өөдөөс нь цохиур барин ирэх залуу руу анхаарлаа хандууллаа.

"Намжүн а~ сайнаар хэлж байхад мөнгөө өгөхгүй дэ? Надаас мөнгө зээлсэн бол дор нь буцааж өгөх хэрэгтэй штээ. Алга болох гэж оролдож л байдаг..."

Намжүн доошоо харан юу гэхээ мэдсэнгүй. Жин Намжүн руу нэг харчхаад тэр залуу руу харцаа шилжүүллээ.

"Хэд юм? Намжүн чамд хэдийг өгөх ёстой юм?"

Залуу Жиний үгэнд учиргүй чанга чанга инээж эхлэв. Мөн Намжүн ч ялгаагүй үл ялиг гайхсан харагдана.

"Юу? чи юу? яахав, царай төрх чинь гайгүй ч гэсэн энэ муугийн төлөө тиймэрхүү ажил хийх чинь арай биздээ, мм?"

Жин нэг хөмсгөө өргөн, учиргүй чанга чанга инээд алдаад эхлэв. Намжүн зүгээр л хөндлөнгөөс тэр хоёрыг ажиглах шиг сууна.

"дуугүй л хэдийг авахаа хэлээч дээ, юун ч олон юм ярьдаг юм"

Өнөө залуу учиргүй чанга чанга инээж байснаа, халааснаасаа гэрээ бололтой цаасыг Жин рүү шидэв. Жиний гар хүлээтэй байсан учир өнөө залуу руу ёозгүйхэн ширттэл ойлгосон бололтой туслахууд нь түүний гарыг суллав. Цаасыг аван үзтэл Намжүн болон өнөө залуугийн гэрээ байв.

"300 сая аа?"

Жин уулга алдан Намжүн руу хартал Намжүн харцаа доошлуулан түүн  рүү харж чадахгүй байв.

**************************

Жин Намжүны шархыг цэвэрлэж өгөн, Намжүн үе үе ярвайх аж.

"Баярлалаа.. Жин. Би удаад ч болтугай заавал чамд эргүүлж өгнөө."

Жин санаа алдан, хийж байснаа түр зогсоон Намжүны нүд рүү ширтэж эхэллээ. Намжүн үл ялиг гайхан, багагүй сандраад эхлэв. Жин Намжүны хоёр хацарнаас зөөлөн барин, зугуухан урагшилсаар Намжүны уруул дээр үнсэж орхив.

ad/miannnheeeyuuu yeorobuuunnn

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now