631 96 2
                                    


Намжүн Жин хоёр сургууль руугаа цугтаа явахаар шийдэж, хамтдаа гэрээсээ гарлаа. Жин өнөөдрийн ажлаа төлөвлөн утсан дээрээ тэмдэглэн явах бол Намжүн хичээлийнхээ дараа хийж болохуйц цагийн ажлуудыг хайх аж.

"Би орой 23 цагт ирэх байх."

Жин гайхан"Уулзалттай юмуу? Эсвэл баярт явах гэж байгаа юмуу?" Гэхэд Намжүн үл ялиг инээчхээд толгой сэгсрэв.

"Ажил маань энэ цагаар л тарах байх. Эсвэл тэндээ хонож магадгүй"

Жин уулга алдан "тийм оройн цагаар ч ажил хийж болдог юмуу? "

"Чи чинь одоо ажил хийж үзээгүй юмуу?"

Жин толгой дохин, нэг ч ажил хийж үзээгүй гэдгээ хэллээ. Намжүн гайхан энэ хугацаанд яаж амьдарч байсныг нь асууж эхлэв.

"Ээж аав маань байнга над руу мөнгө явуулдаг. Тэгээд л тэр"

"Танайх тийм баян юмуу?"

Жин хоолойгоо засан "тэрийг нууцална!" Гэхэд Намжүн толгой дохилоо. Сургууль дээрээ ирэн, хоёр тийшээ салан явах нь тэр. Намжүн Жимин Юнги хоёр дээр очлоо.

"Баларсаан! Одоо бүр амьдрах гэр орончгүй боллоо! "

"Хмм... эхнээсээ л чамайг битгий мөнгө зээлээ гэж хэлсэн шт!! Одоо тэгээд хаана байгаа юм?"

"... танидаг хүнийхээ гэрт..."

Жимин ээж аавтайгаа амьдардаг учир Намжүныг байлгах боломж үгүй. Харин Юнги хажуу өрөө хөлсөлдөг учир тэд хамт амьдарвал байрны эзэн Юнгиг хөөх нягууртай.

Жин ч ялгаагүй найзууд дээрээ ирлээ. Тэхён Хусог хоёр үен залгаагүй өнөө үдэшлэг дээр харж байсан хөөрхөн охид хөвгүүдээ ярих аж.

"Жин!! Таалагдсан хүн амьтан алга уу?"

"... харин ээ... гэхдээ догдлуулаад байсан хүн бол байгаа..."

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now