❷❼

349 55 5
                                    


Жэин их л баяр баясгалантай алхах бол Жимин ихэвчлэн толгойгоо гудайлган, Жэин асуулт асуувал богино үгээр хариулан алхана. Тэд зорьсон газартаа ирэн дотогш орлоо. Жэин учиргүй хэн нэгэн рүү даллан Жиминийг чирсээр далласан хүн рүүгээ яарлаа.

"Жимин?"

Жимин толгойгоо дээшлүүлэн хартал Жонгүг үнэхээр гайхсан бололтой зогсож байв. Жимин гайхан Жэин руу хартал тэр хоолойгоо засан тэр хоёрыг сугадаад авав.

"Өнөөдөр гурвуулаа энд байгаа бүх тоглоомон дээр тоглоно! Ядраад байна гэсэн үг ерөөсөө хүлээж авахгүй шүү! За ~~~ явцгааая!!!"

Жимин Жонгүг хоёр гайхан, бие бие рүүгээ ширтэлцэж байв. Жэин тэр хоёр луу нэг харчхаад инээмсэглэлээ.

••••

Намжүн өнөөдөр хичээлгүй учир гэртээ ганцаараа үлджээ. Тэр Жинийг баян айлын хүүхэд гэдгийг мэдснээс хойш нэг л эвгүй, тухгүй мэдрэмж төрөөд байгаа аж. Тэр Жиний талаар илүү их мэдмээр санагдан, Жиний гэрийг бага зэрэг ухаж эхлэв.

Жиний ээж аавтайгаа авхуулсан зураг гарч ирэн, тэр уулга алдаж орхив.

" Ким Жин! Ийм гайхалтай ээж аавтай гэдгээ надад яагаад хэлдэггүй байнаа!!"

Намжүн бага зэрэг гонсойн, зургийг нь буцаан байранд нь тавиад дахиж ухахыг хүссэнгүй. Буцаад том өрөө рүүгээ очлоо.

Хаалга нь дуугаран очтол шал танихгүй охин зогсож байв. Намжүн гайхан юу гэхээ мэдсэнгүй.

"Хэн бэ? Жин уббагийн найз уу? "

"А-аан... чи өөрөө хэн бэ?"

Намжүнд яг л драма дээр гардаг шиг өмнөх найз охин нь гарч ирээд ядаргаа болох юм биш байгаа гэх бодол сэм бодогдоод амжив. Охин Намжүныг дээрээс доош нэг гүйлгэж хараад инээмсэглэв.

"Би Жин уббагийн үеэл дүү! Гэхдээ убба~ та яг миний стилл! Найз охинтой юу? Хоёулаа шууд гэрлэх үү? "

"Айн?"

"Яахав гэрлэчхээд дараа нь үерхэе л дээ? "

Намжүн сонссон зүйлсдээ итгэж ядан охин руу харах бол охин өөртөө их л итгэлтэйхэн Намжүн руу харж байв.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now