❸ ❶

112 16 3
                                    


Намжүн Жин хоёр Жиний гэрт ирсэн байх аж. Намжүн байдгаараа сандран хувцаснаасаа зууран Жин рүү үе үе харан яах талаар асуух шиг харна. Жин харин сандарсан ч юмгүй их л тайван байх аж.

"Энэ хүү чинь хэн билээ? Манай хүүтэй ямар холбоотой билээ?"

"Юу..."

Жин Намжүны үгийг таслан дундуур нь орон "Намжүн гэдэг юм, миний найз залуу" гээд хэлж орхив. Ээж нь ууж байсан цайндаа хахаж, аав нь цочирдон хүү рүүгээ мөн Намжүн рүү ээлжлэн харж байв.

Жин дотроо үхтлээ сандарч байсан ч үл ил гарган юу ч болсон Намжүнтайгаа цугтаа гэдгээ л харуулхыг юу юунаас илүү хүсэж байсан юм. Мөн энэ завшааныг ашиглаад дахиж танилцах уулзалт мэтийн зүйлд явуулахгүй байхаар бат болгохоор шийдсэн гэх.

"Юу болох нь энэ вэ? Манай удамд ийм бусармаг зүйл байхгүй шүү! Хүү минь, яг одоо боль! Уучлаарай, бид гэр бүлийнхээ хүрээнд ярилцах зүйл их байна! "

Жиний аав Намжүныг тойруу үгээр гэрээсээ бараг л хөөж орхив. Намжүн ч ээж аавыг нь хүлээн зөвшөөрнөө гэж итгэж найдаагүй байсан ч үл ялиг урам хугаран тэр босохоор зэхлээ.

"Үгүй ээ! Намжүн одоо манай гэр бүлийн нэг хэсэг! Намжүн үгүй бол би ч үгүй! "

Жин Намжүны гарнаас чанга гэгчинь атгаад итгэлтэйхэн ийн хэлээд гарахаар зэхлээ. Ээж аавынх нь санаа алдах л чимээ дуулдан түүнийг үлд гэх мэт үгс араас нь унагасангүй. Жин ч дотроо баярлангуй, Намжүн руу инээмсэглээд тэд Жинийхээс гарлаа.

"Чи зүгээр юмуу? Буцаж орсон нь дээргүй юу?"

"Үгүй ээ, угаас манай ээж аав хуучны хүмүүс. Хүлээж авах нь бараг л худлаа... хоёулаа зүгээр л харьцгаая!"

Жиний инээмсэглэлд Намжүн тайвшран тэд гэрийн зүг алхаж эхлэлээ.

<<<<>>>>

Жонгүг өөрийн ажиллуулдаг клубдээ ирэн нээх бэлтгэлээ хийж эхлэв. Ажилчид нь цуварсаар ирцгээх аж. Тэр утсаа байн байн шалган Жимин эсвэл Жэинээс ямар нэгэн дуудлага зурвас байгаа эсэхийг шалгаж байсан юм.

Аав нь түүнийг Жиминтэй харилцаатай гэдгийг мэдсэн учир тэр дахиж Жиминтэй ил уулзах төвөгтэй. Гэсэн ч дотроос нь Жиминийг санах нь хэцүү санагдана.

"Жонгүг а" Намжүн Жонгүгийн дэргэд очин, мөрөнд нь хүртэл Жонгүг үл ялиг цочисхийв.

"Ө, Намжүн! Жиминийг хараагүй биз?"

"Жимин үү? Тэр ээж аав гэр бүл гээд л нэлээн завгүй байгаа байхаа~ ойрд ер нь холбогдоогүй!"

Жонгүг өөрийнх нь дугаарыг Жимин авахгүй гэдгийг мэдэх учирт Намжүны дугаараас Жимин рүү залгуулав. Нэлээн дуудуулсны эцэст тэр авлаа.

- Жимин аа! Чи хаана байна?

Жимин зогьсуулж байснаа- мэдэхгүй ээ~ гадаа харанхуй болчихож!

- Чи уучхаа юу? Хаана байна?

Жимин- хөөх! Намжүн а, би сая Жонгүгийн хоолойг андуурч сонслоо!

Жимин инээд алдаж байснаа учиргүй уйлаад эхлэв. Жонгүг түүнийг согтуу байгааг ойлгон хаягийг нь асуусаар гэртээ байгааг нь мэдээд ганцаараа амьдардаг байр луу нь яаран гүйлээ.

Хаалгыг нь нүдэх гэтэл хаалга нь онгорхой байх нь тэр. Дотогш ортол, харанхуйд Жимин газар эвхрээд хэвтэж байсан юм.

"Жимин аа!" Жонгүг Жиминийг босгох гэтэл Жимин түүнийг татаад чанга гэгчинь тэврээд орхив. Жонгүг амьсгаадан Жиминийг мөн чанга гэгчинь тэвэрлээ.

"Жонгүг шиг харагдаад байгаа болохоор чинь түр ... түрхэн тэвэрчихье! ...

Би түүнийгээ санаад байна"

Ad/ martaj orxison ichix nuurgui Rian ergej irleee

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now