❸⓿

416 52 4
                                    




Намжүн Жиний гарнаас хөтлөхийг хүсэх ч түүний бодсноор болохгүй байв. Яг хөтлөх гээд гараа явуулхаар Жин гараа холдуулаад байв.

"гадаа ёстой халуун байна даа..."

Жин сэм гар луугаа харчхаад үл ялиг инээмсэглэлээ. Аль түрүүнээс хойш л Намжүн гарнаас нь хөтлөх гээд байгааг анзаарчихжээ. Намжүны санаа алдхыг сонссон Жин чанга гэгчинь инээчхээд, Намжүны гарнаас хөтлөөд авлаа. Намжүн алхаж байснаа болин Жин рүү харлаа.

Жин нүдээ ирмэн "Зоригтойхон гарнаас хөтлөөд авчихгүй чи нээрээ"

Намжүн үл ялиг ичин, хоолойгоо застал Жин түүнийг өхөөрдөх шиг харж байв. Тэд үргэлжлүүлэн алхаж байтал тэдний ардхан Жиний нэрийг бүтнээр нь хэлэх шиг сонстлоо. Тэд эргэж хартал тэдний төсөөлөөчгүй нэгэн зогсож байв.

"Э-ээж!!! а-аав.... "

Намжүн сандран Жинээс гараа авах гэтэл Жин түүний гарыг тавьсангүй. Жиний ээж аав түүн рүү том нүдлэн харах аж.

*************

Жонгүг аавынхаа өрөө рүү орон өвдөг сөгдөн суулаа. Аав нь гайхах ч юм хэлсэнгүй.

"Жэин бид хоёрын хурим цуцлагдсан ч битгий хөрөнгө оруулалтаа татаарай... "

Энгийн үедээ ерөөсөө ч ажил хэргийг нь сонирхдоггүй байсан хүү нь нэг л өөр байгаад Жон захирал гайхаж байв.

"Гэнэт юу болсон юм? Чи чинь өөрийнхөө тэр бааранд л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг биздээ?"

"Би ... хүлээн зөвшөөрлөө... захирал болохоо. Гэхдээ, би клубаа хааж чадахгүй..."

Жон захирал жуумалзан толгой дохилоо. Жонгүгийн санаа амран, босон өрөөнөөс гарах гэж байтал аавынх нь хэлсэн үг түүнийг таг гацааж орхив.

ad/udaxq duusna ugni hhah

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now