❶❺

484 90 11
                                    


Намжүн ажил руугаа явах зууртаа сүүлийн үеийн байдлын талаар бодон алхана. Түүний хувьд мөнгө цуглуулах нь нэн тэргүүний зорилго юм. Гэвч сүүлийн үед бушуу байрны мөнгө цуглуулж Жинийхээс нүүхийг илүүд үзэх болжээ. Түүнтэй хамт байгаад байх тусам байхыг хүсээд байгаа учир, энэ бүхнийг тийм болтлоо дордоосой гэж ерөөсөө ч хүсэхгүй байгаа аж.

"Ө, Намжүн!"

Жонгүг клубын гадаа зогсож байв. Намжүн үл ялиг инээмсэглээд дотогш орлоо. Жонгүг ч мөн Намжүныг даган дотогш орлоо. Жонгүг Намжүны мөрөөр нь үл ялиг тэвэрлээ.

"Намжүн а, инста од Жиминитэй найзууд юмуу?"

Намжүн чанга чанга инээгээд унав.

"Юу вэ, Жон Жонгүг. Арай Жиминийг сонирхоод байгаа юм биш биз?"

Жонгүг хоолойгоо засан "За юу гэж дээ. Зүгээр л с-сонирхоод л асууж байна шт."

Намжүн толгой дохитол, Жонгүг"Тэр яг лайв дээрхи шигээ тийм дөлгөөн тайван хүн үү?"

Намжүн Жонгүг руу харж байгаад Жиминий талаархи бүгдийг түүнд хэлж орхив. Жонгүг үнэхээр чих тавин, сайн гэгчинь сонсож байсан юм. Гэсэн ч тэрийгээ үл ил гарган хайнга сонсож байгаа дүр үзүүлэн зогсож байв.

=================================

Жин хичээлээ хийхээр суусан ч ер төвлөрч өгөхгүй байв. Намжүны хэлсэн үгс сэтгэлээс нь гарч өгөхгүй, байн байн бодогдоод байх аж. Түүнд яагаад тэгж хэлсэн нь сонин санагдаж байв.

Жин их л бодолд автаж байгаад, учиргүй жуумалзаад эхлэв.

"юу вэээ... арай надад дурлачхаад ингээд байгаа юм байхдаа..."

Жин хоолойгоо засан, дахин төвлөрөх гэж хичээв. Гэсэн ч... ямар ч ялгаа байсангүй. Нэг мэдэхэд л Намжүны талаар бодчихсон сууж байв.

"хэрвээ надад сайн юм бол...яагаад бид бүтэхгүй гэж?...бүтээхэд л болно штээ... "

Жин Намжүны сэтгэлийг мэдэхээр шийдэн төлөвлөгөө боловсруулж эхлэв.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now