❷❾

337 51 1
                                    


Намжүн Жинийг ирхийг хүлээнгээ түүнд зориулж цэцэг худалдаж авах уу яах уу гэдгээ бодон зогсоно. Тэд өнөөдөр анхны болзоогоо хийхээр болсон юм. Хамтдаа амьдардаг ч өчигдөр л Намжүн гадуур хоносон юм. Жин түүнээс гуйгаад Намжүн яаж ч чадалгүй зөвшөөрөн, Юнгигийнд хоносон ажээ.

"Намжүн а!!!"

Жин далласаар их л яаран ирж байв. Намжүн эцэст нь Жинийг ирсэнд баярлан маш аз жаргалтайгаар инээмсэглэн Жин рүү буцаан даллах аж.

"За эхлээд алсыг харагч дээр—- үгүй э!!! Алсыг харагч дээр суухаар салдаг гэсэн! Тэгэхээр алсыг харагч нөү!"

Намжүн инээн толгой дохих аж. Тэр Жинийг өхөөрдөнгүй харцаар харж байв.

"Эхлээд хоол идье ээ! Би өглөө юу ч идэлгүй гарч ирсэн!"

Жин толгой дохин, тэд хоол идэхээр боллоо. Харин юу идэхээ үл мэднэ. Жин бодож бодож тэд зүгээр л энгийн гудамжинд зарж байдаг догбугги гэх мэтийг идэхээр болов.

"Анхны болзоо гэхээрээ л үнэтэй ресторан орох биш шүү дээ! Зүгээр л энгийн хэрнээ үнэ цэнтэй байхад л болоо!"

Намжүн Жиний хэлсэнтэй санал нийлэн, эргэн тойрноо харж байгаад гялс Жиний хацар дээр үнэсэж орхив. Жин гайхсан ч ил гаргалгүй үргэлжлүүлэн ярих аж.

••••••

Жиминий гэр бүлийн уур амьсгал үнэхээр таагүй байв. Жэин хэл үггүй гадагшаа яваад өгсөн бөгөөд хаашаа явсныг мэдэх хүн нэг ч байсангүй. Жиминий ээж аав хуриманд нь санаа зовон яахаа үл мэдэх аж.

Жимин Жэинд санаа зовон байж болох газрууд руу очсон ч ер байсангүй. Эцэст нь тэр Жонгүг дээр очлоо.

Жонгүг Жиминийг гэнэт гэрт нь ирсэнд гайхсан ч маш их баярлаж байв.

"Жэинийг харсан уу? Сүүлд хэзээ холбогдсон?"

"... дээр гурвуулаа уулзхад л харсан. Яасан?... ямар нэг юм болоо юу?"

Жимин санаа алдан өвдөг дээрээ сөхрөн суух нь тэр. Жонгүг сандран түүнийг босгох гэж оролдсон ч болсонгүй.

"Гуйя!! Ээж аавдаа заавал хэлээд өгөөрэй, хэчнээн хурим болохгүй ч хөрөнгө оруулалтаа битгий цуцлаарай гээд! ... Жонгүг аа! "

Жонгүгд өвдөг сөгдөн суухдаа ийм юм гуйсан Жимин үнэхээр сонин байв. Хөрөнгө оруулалт юу болоод ингэтлээ гуйж байгаа нь.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now