❶❼

461 74 9
                                    


Жин өнөөдөр бусад өдрүүдээс 30 минутын өмнө эрт босжээ. Өнөөдрөөс Намжүнд зориулж тусгайлан өглөөний цай бэлдэж өгөхөөр шийдэж.

"Намжүн юунд дуртайг мэдэхгүй юмаа..."

Жин санаа зовох ч өөрийнх нь бэлдсэн өглөөний цайг Намжүн голохгүй гэж бодож байв. Намжүн шөнө ажиллаж байгаад үүрээр гэртээ ирсэн юм. Жин түүнийг сэрээчих вий гэж сэрэмжлэн маш хянуур, чимээ гаргахгүйг хичээж байв.

"Өглөөний мэнд! Ямар эрт босоо вэ?"

Жин бондгос хийтэл цочин эргэн хартал Намжүн сэрчихсэн, нэг нүдээ хагас аньчихсан зогсож байв. Намжүн ус уун нэг нүдээ нээх гэж хичээж байв.

"Чи ямар эрт сэрээ вэ? Дахиад унтахгүй байсан юмуу?"

Намжүн толгой сэгсрэн"Өнөөдөр эхний цаг дээр шалгалттай. Дэвтрээ ядаж сөхөж харахгүй бол..."

Жин толгой дохин, Намжүн усаа уунгаа том өрөө рүү явлаа. Жин ч мөн өнөөдөр шалгалттай гэдгээ Намжүны ачаар мэдэж авлаа. Тэр хичээлээ таслахгүй байнга явж байгаа ч сүүлийн үед түүнд Намжүнаас өөр зүйл бодогдохгүй байгаа юм.

Өглөөний цайгаа бэлдэж дуусан Жин Намжүныг дуудлаа. Намжүн Жинийг ширээ дүүрэн цай хоол бэлдсэнд багагүй гайхжээ.

"Чи сүүлийн үед хоосон ходоодтой гүйгээд байгаа юм шиг байсан, би одооноос чиний хоолыг хариуцах болно!! Талархах хэрэггүй дээ..."

Намжүн маш томоор инээмсэглэнгүй Жинийг харах аж. Гэсэн ч дотроо үхтлээ айж байв. Жин өөрт нь дасаад эхлэсэн байгааг аль хэдийн анзаарчихсан аж.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Жимин гэр бүлийнхэнтэйгээ цуг аавынхаа найзынд иржээ. Ээж нь алхам тутамдаа аятайхан инээмсэглээд явахыг Жиминд захих аж. Энэ уулзалтаар хоёр талын компанийн ирээдүй яригдах учраас Жэин Жимин хоёрыг аятайхан байхыг байн байн сануулж байв.

"Тавтай морил!!"

Гэрийн эзэгтэй тэднийг үүдэн дээрээ угтан дотогш орцгоолоо. Жимин Жэин хоёр худал инээмсэглэлээ нүүрэндээ наан, эргэн тойрныг сайтар ажиглаж байв.

"Жинхён аа! Уулзаагүй уджээ!"

Аавынх нь найз бололтой ахимаг насны ах аавыг нь тэврээд авав.

"Жимин яасан том болоо вэ, за аргагүй дээ. Манай хүү ч бас томоо эр хүн болсон юм хойно."

Жимин инээмсэглэн хажуу тийшээгээ хараад зогтусаж орхив. Түүний инээмсэглэл алга болжээ.

"Жонгүг аа, миний хүү танилц. Чиний ирээдүйн эхнэр болох хүн шүү дээ."

Жонгүг ч тэр Жимин ч тэр Жэин ч тэр аль аль нь маш их гайхсан байв. Харин ээж аав нар нь мэдэж байсан бололтой, Жонгүгийг болон Жэинийг хайрласан харцаар харцгааж байв. Гэнэт л Жимин энд илүүдээд байх шиг санагдаад эхлэв.

"...ю-юу.. угаалгын өрөө хаана юм бол?"

"Мм, Жонгүг аа миний хүү Жиминтэйгэээ цуг яваад ир"

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now