❷❺

354 59 2
                                    


Намжүн сургууль дээрээ ирэн Жинийг харуулдан зогсоно. Ангид нь очоод ирсэн бөгөөд Жин ирээгүй байсан юм. Жиний машинтай адилхан машин харагдан Намжүн яаран машины зогсоол руу гүйн очлоо. Жин мөн байв.

Намжүн баярлангуй багагүй догдлон Жинийг бууж ирэхийг хүлээн зогсоно.

"Өчигдөр хаачсан юм? Утас чинь яагаад унтраалттай байгаа юм? Ямар нэгэн юм болсон юмуу? "

Жин Намжүны араас гүйж байсан өдрүүдээ дахин дахин бодсоор Намжүнаас өшөөгөө авахаар шийдсэн нь энэ юм. Гэсэн ч Намжүны энэ сандарсан төрхийг хараад удаан тэсэхгүй гэдгээ мэдэж авчээ.

"Яасан? "

Намжүн барайн, Жинийг ууралсан байгааг анзаарчээ. Гэвч юунаас болж уурлаад байгааг нь ер ойлгохгүй байсан юм.

"... би буруу юм хийсэн юмуу? Миний буруу... уучлаарай..."

Намжүн санаа алдан толгойгоо доошлуулан, шийтгүүлж байгаа бага ангийн сурагч шиг зогсох аж. Жин Намжүныг хайрласан харцаар нэг ширтчхээд тэврээд авав. Намжүн гайхсан ч Жинийг зөрүүлэн тэвэрлээ.

"Тэнэг! ... аахх яаж ч байсан чамд уурлаж бол чадахгүй юм байна!"

Намжүн инээмсэглэн Жинийг ширтэж байв.

••••
Өрөөнөөсөө ч цухуйхаа байсан Жиминийг түүний дүү Жэин яаж өрөөнөөс нь гаргах талаар бодох аж. Жонгүг Жэин хоёрын сүйг товлосон өдрөөс хойш тэр гэрээсээ гарахаа байсан юм.

Ээж аав нь ч Жиминийг хайхралгүй Жэиний хуриманд л бэлдэх аж.

"Жимин а! Хаалгаа нээл дээ... би сүй тавьмааргүй байхад даа! ... үнэндээ би бүгдийг нь сонссоон. Жонгүг~шши... танд сэтгэлтэй штээ... тэгэхээр байнаа... надад нэг төлөвлөгөө байгаа гэхдээ өнөөдөр л надтай нэг өдрийг өнгөрөөчих!"

Жимин хаалгаа нээтэл Жэин сүр сар хийсээр Жиминий өрөө рүү орлоо. Шууд л хувцасных нь шүүгээг нээн юу өмсгөх талаар бодох аж.

"Усанд ороод ир!!"

Жимин санаа алдан хөлөө зөөж ядсаар угаалгын өрөө рүүгээ орлоо. Харин Жэин гялс утсаа гаргаж ирэн хэн рүү ч юм зурвас бичиж эхэллээ.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now