518 81 3
                                    


Намжүн болзоот бүсгүйгээ хүлээн сууна. Тэр их л сандарсан харагдана. Урьд нь хоёр гурван удаа иймэрхүү уулзалтанд явж байсан ч яагаад ч юм өнөөдөр маш ихээр сандраад байв.

"Уучлаарай, өөрөө Ким Намжүн мөн үү?"

Намжүны сууж байх ширээний урд нэгэн эмэгтэй ирсэн байх аж. Намжүн сандлаасаа босон эмэгтэй рүү гараа сунгалаа.

"Тиймээ, Ким Намжүн гэдэг."

"Намайг И Риан гэдэг. Уучлаарай, удаан хүлээлгэчихлээ. Зам дээр осол гараад зам түгжрээд ёстой балай юм боллоо"

Намжүн инээмсэглэн толгой дохиж байв. Зөөгч ирэн тэд захиалгаа өглөө.

"Намжүн ~шши, Жиминтэй нэг сургууль гэсэн тэ? "

"Аан, тиймээ. Бид сайн найзууд л даа..."

Риан толгой дохин, урдаа байх аягатай усыг нэг амьсгаагаар ууж орхив. Намжүн балмагдан амаа ангалзуулан юу гэхээ мэдсэнгүй. Тэр өмнө нь анхны болзоон дээрээ ийм илэн далангүй эмэгтэйг ер харж байгаагүй ажээ.

"Үнэндээ... Намжүн~шши, хоёулаа эндээс гарах уу? "

Намжүн балмагдан "Ю-юу? ... х-хоол захиалчихсан шт. "

"Өө тийм, тэгвэл идчихээд гаръя"

••••••••••••••••••••••

Жимин Намжүны өмнөөс түүний ажилладаг газар болох **** клуб дээр ирлээ. Эхлээд зохион байгуулагчтай нь уулзах учиртай тул Жимин зохион байгуулагчийг хүлээн сууна. Тэр зүгээр суухаар гээд сэлфи хийхээр шийдэн утсаа гаргаж ирэн, шинээр нэмэгдсэн инстаграм дээрхи филтерүүдийг ашиглаж байв.

"Кхм!"

Жимин хажуу тийшээ хартал царайлаг залуу түүний ширтээд зогсож байв.

"Би Ким Намжүны өмнөөс ажиллахаар ирсэн юмаа. Өнөөдөр Намжүн яаралтай ажилтай болоод"

"Би чамайг өмнө нь харж байсан юм шиг санагдаад байх юм."

Жимин царайлаг залуугийн учир битүүлэг үгийг сонсоод бага зэрэг бодолд оров. Харин зохион байгуулагч залуу Жиминийг сонжингуй дээрээс доош нэг нэгэнгүй удаанаар харж байв.

"Ааан, би чамайг дагадаг штээ! Инстаграм дээр!!"

Жимин инээмсэглэн "Баярлалаа, би зөрүүлээд даганаа"

"Намайг Жонгүг гэдэг. Өөрөө Жимин байхаа?"

Жимин толгой дохин, Жонгүг түүнийг дагаад явахыг хэллээ. Жонгүг үнэндээ Жиминийг өөрийнхөө жинхэнэ инстаграм хаягаар дагадаггүй юм. Сталкер хаягаараа дагадаг ажээ. Жимин энд тэндхийн парти хэсэж, өөртөө таалагдсан бас таалагдаагүй зүйлсийнхээ талаар инстадаа оруулдаг нь Жонгүгт таалагддаг аж.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now