❶❹

472 79 5
                                    


Жин гэр орноо цэвэрлэж дуусан, хоол хийхээр сэтгэл шулуудлаа. Намжүныг байнгын орой ажиллаад байгаа гэдгийг сонсоод тэр бага зэрэг санаа нь зовжээ. Хоол унд тогтмол идэж байгаад нь бүр илүү санаа зовон, хөргөгчөө хоол хүнсээр дүүргэхээр шийджээ. Будаагаа ч ахиу агшаан, ядаргаанд ямар хоол сайн эсхийг интернетээс хайж байв.

Намжүн сэрэн, эргэн тойрноо нэг харчхаад гал тогооны өрөөнд юу ч юм бувтнан зогсох Жинийг хэсэг ширтлээ. Жин үл ялиг хөмсгөө зангидсан байх агаад, хоолноосоо амтлан нэг л муухай царайлан зогсох аж. Намжүнд энэ төрх нь эгдүүтэй санагдан, өөрийн мэдэлгүй инээж орхив.

"Юу вэ, Ким Намжүн. Чи сая инээсэн үү?"

Жин гал тогооны өрөөнөөс хурдацтай явсаар том өрөөндөө ирлээ. Намжүн гараа дэрэлчихсэн, худлаа унтаж буй царайллаа. Жин доошоо явган суун Намжүны царайг сайтар ажиглалаа.

"Ядраад бүр нүднийх нь доор хөхрөлт үүсчихжээ... хмм, уг нь царайлаг нь ч царайлаг шүү. Яагаад тэгж их хэрэг тариад яваад байдгийг нь ойлгохгүй нь ээ..."

Жин урагшлан, Намжүны хамран дээр байх сормуусыг автал Намжүн нүдээ нээчхэв. Жин сандран, хойшлох гэж байгаад хальтран Намжүны дээр унаж орхив. Намжүн Жинийг хамгаалах санаатай гараа бэлхүүсээр нь оруулан, түүнийг тэвэрсэн байв.

"Ааа, юу вэээ.. с-сэрсэн юм бол босооч"

Жин сандран бушуу Намжүны дээрээс бослоо. Намжүн Жинийг өхөөрдөн харсаар.

"Ким Сокжин... ичээд байгаа юмуу даа?"

"ю-юу?...одоо би юу даа? яасан ч гэж ичих юм. Хоол болчихсон идвэл ид... ер нь идсэн дээр.."

Жин эргэн гал тогоо руу явах гэж байтал Намжүн ам нээлээ.

"болохгүй шүү, Жин аа. Над шиг юманд дасаж болохгүй шүү... чи сайн залуу, сайн хүнтэй учрах хэрэгтэй"

Намжүн гэнэт ийм ярьсанд Жин багагүй гайхаж байсан ч хариу үйлдэл үзүүлэлгүй гал тогоо руу явлаа. Намжүн санаа алдсаар тэндээ үлдлээ.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now