❶❶

508 80 4
                                    


Жиний утасны сэрүүлэг чанга дуугаран, унтаж байсан хоёрыг сэрээж орхив. Намжүн Жин хоёр тэврэлдчихсэн, газар, ширээний доор хэвтэж байсан юм. Хоёулаа сэрэн бие биенийгээ бага зэрэг түлхээд босцгоолоо.

"Толгой өвдөж байна! .... "

Жин бага зэрэг ичин, эргэн тойрноо худлаа үнэн ажиглаж харж байв. Намжүны толгой яг хагарах гэж байгаа аятай маш ихээр өвдөж байсан тул Жин рүү харах ч сөхөөгүй байв.

"Х-хичээлдээ явах уу?"

Жин ширээн дээгүүрхээ янзлангаа хэлтэл Намжүн өнөөдөр амралтын өдөр хэмээлээ. Жин санаа алдан, өнөөдөр амралтын өдөр байгаад уурлаж байв.

"Б-би найзынх руугаа явах ёстой юм байна. Баяртай!"

Жин сандран утсаа цүнхтэйгээ шүүрээд яарсаар гараад явчихав. Намжүн юу болоод байгааг ч олигтой ойлгосон юмгүй, хагарах гэж байгаа аятай өвдөх толгойгоо барин сууна.

••••••••••••••••••••••••><••••••••••••••••••••••••••

"Жимин суучих!! Хүргээд өгье!"

"Юу вэ? Ким Тэхён!!"

Жиминийг клубаас гарж иртэл түүний эртний танил Тэхён хүлээгээд зогсож байсан юм. Жимин Тэхён хоёр үнэхэээр дотно байсан ч муудалцасны улмаас харьцхаа больсон байсан юм.

"Тэгээд.. амьдрал хэр байна даа?"

"... ажиллаад л, ажиллаад л. Хажуугаар нь сураад л. Хааяа л нэг боломж гарвал унтаад л. Нэг тиймэрхүү л байна. "

Тэхён толгой дохин"Энд ажиллаж байгаа юмуу?"

"Үгүй ээ, өнөөдөр л ажилласан юм"

Тэхён машинаа зогсоон, Жиминд аминчлан нэг зүйлийг хэллээ. Жимин түүнд туслах эсэхдээ эргэлзэж байгаагаа хэлэв.

"... миний сэтгэл санаа хувирвал яах юм?"

Тэхёнд хэлэх үг олдсонгүй. Жимин санаа алдчихаад, машинаас нь буулаа.

"Хүргэж өгөх шахсанд баярлалаа.."

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Où les histoires vivent. Découvrez maintenant