535 85 7
                                    


Жин нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан, хажуугаар нь зөрөх хүн бүртэй мэндэлж байв. Сургуулийн гадаанаас Жинийг ийм аз жаргалтай байгааг харсан Тэхён Хусог хоёр гайхан үнэхээр ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй болсон гэдэгт итгэж эхлэв.

"Яа!! Яа!! Яа!! Яагаад намайг чирээд байгаа юм бэ?"

Хусог Тэхён хоёр Жиний хоёр гарнаас сугадан, бушуу чирсээр сургууль руу орууллаа. Жин юу болоод байгааг ч ойлгосон юмгүй тэр хоёрыг гайхаж харна.

"Э-эмнэлэг явцгаая!! Манай аавын сайн найзынх нь эмнэлэг шилдэгтээ ордог эмнэлэг. "

"Ммхн, Хусогийн үгэнд ороод явцгаая!! Арай хүндрээгүй ч байх юм бил үү?"

Жин, Тэхён Хусог хоёрын гарыг өөрөөсөө түлхээд хоолойгоо нэг заслаа.

"Юун эмнэлэг вэ? Би өвчин тусаагүй!! Яагаад намайг эмнэлэг рүү явуулах гээд байгаа юм? Харин ч эсрэгээрээ клуб орох хэрэгтэй!! Өнөөдөр ёстой гоё өдөр байна!!"

Тэхён Хусог хоёр Жиний үгэнд нэг л үл итгэсэн аязтай байх агаад тэд худлаа инээн удаанаар толгой дохиж байв.

••••••••••••

"Уааааа!! Ким Намжүн!! Гайхалтай хослол байна шт! Зээлсэн юмуу?"

Жимин Намжүны үнэтэй хослолыг их л сонирхон хаанаас яаж авсныг нь асуун шалж байв.

"Юу гэж дээ!! Миний цайны ганц хослол оо!! Ингэхэд чи одоо завтай юу? Миний өмнөөс өнөөдөр ажлаад өгчих!!"

"Эээе... баян айлын хүргэн болчихоод дараа нь төлөөрэй!!"

Намжүн толгой дохин, Жимин түүний өмнөөс клубд ажиллахаар боллоо. Намжүн Жинийг өөрийг нь албаар чадах гээд байгааг нь аль хэдийн мэдэж байсан ч мэдэхгүй юм шиг царайлсан аж. Үнэндээ энэ гайхалтай хослол нь Жинийх ажээ.

Ad/ Spoiler--- Jikoook

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now