❷❷

430 76 2
                                    


Намжүны шарх азаар сүртэй том байгаагүй учир хэсэг гэртээ амарч байгаад эргээд хичээлдээ явж эхлэсэн. Мөн мөнгө хүүлэгчид ч түүний араас чаргууцалдхаа больсон. Харин тэр Жинээс зайгаа бариад байдаг болсон бөгөөд түүний дэргэд гэмтэй юм шиг санагдаад байдаг болсон аж. Жин эсэргээрээ Намжүн хаана, тэнд л байдаг бөгөөд өөрөөс нь зугатаад байгаа Намжүныг ерөөсөө ч ойлгохгүй байгаа юм.

"Намжүн аа! Өдрийн хоолоо хамтдаа идэх үү?"

Жин Намжүны өөдөөс алхангаа ийн асуухад Намжүн харсан хэрнээ хараагүй юм шиг царайлан эсрэг зүгрүү хурдан хурдан алхах аж. Жин хөмсгөө зангидан, Намжүны хойноос гүйн, гүйцээд очлоо. Жин Намжүны явах замыг хаан, гарнаас нь барин хүнгүй газар луу яарлаа.

"Чи яагаад надаас зугтаагаад байгаа юм? "

"... надад эвгүй байна. Би чамд өртэй. Чиний царайг харах ичмээр ... санагдаад байна"

Жин гайхан Намжүныг хэд сайн цохиод авав. Намжүн муухай царайлан яагаад цохиод байгааг асуулаа.

"Тэнэг! Чи тэрийг төлөх гэж хичээх шаардлага байхгүй штээ!!"

"Яагаад? Чи надад зээлүүлсэн биздээ?"

Жин үл ялиг жуумалзан"Гэр бүлийн хүмүүс хэзээ бие биенээсээ зээлүүлсэн юмаа нэхдэг байлаа даа...?"

Ad/ Namjoon ax shuud dogdolson

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now