❷⓿

366 72 5
                                    


Жин удаан гүйсний эцэст Юнгигийн гэрийн гадаа ирлээ. Тэр орохоо түр азнан, эргэн тойрныг сайтар ажиглалаа. Цонхоор нь хартал дотор хүн байгаа шинж ер байсангүй. Жин үнэхээр сандарч байсан ч Намжүныг олж л байвал гэх бодол нь давамгайлан, шууд л хаалгыг нь тогшиж орхилоо.

"Юу вэ? Ким Сокжин?"

Юнги нэг нүдээ аничихсан зогсож байв.

"Юу Намжүн байхгүй юмуу?"

"Манайд яахаараа байдаг юм. Танайд байгаа биздээ? "

Жин санаа алдан, итгэл найдвараа алдах шиг л болов. Түүнд өөр таамаглах газар үлдсэнгүй.

"Арай.."

"Мөнгө хүүлэгч нар аваад явчхаагүй байгаа."

Юнги ч мөн сандарч эхлэв. Тэр өмнө нь хоёр гурван удаа Намжүнтай баригдаж очиж байсан болохоор хаана нуувч нь байдгийг мэдэх юм. Жин шууд л цуг явахыг санал болголоо.

"Ааээшш!!! Ким Намжүнаас нэг болноо!!"

Юнги амандаа хараал урсган гарт тааралдснаа өмссөөр гэрээсээ гарлаа. Жин шууд л баруун тийшээ гүйгээд явчхав. Юнги хэсэг харж байснаа бага зэрэг инээлээ.

"Хөөе наад зүг чинь биш! Намайг дагах ёстой юм биш үү? "

" аа тийм шт!"

Тэд такси барин Юнги таксины жолооч ахад зам зааж өгөн явах аж. Удсаар нэгэн хоёр давхар байшингийн гадаа ирлээ. Жин картаа үлдээн бушуу таксинаас буух нь тэр. Араас нь Юнги гайхсаар гарч ирлээ.

"Ууаа, би бас нэг иймэрхүү баян болоод картаа шидчхээд буух юмсан!!"

Байшингийн дотогш ортол юу ч үгүй болтлоо зодуулсан Намжүн сандал дээр хүлээтэй сууж байх нь тэр.

"Намжүн аа!!!"

Жиний хашхирах чимээгээр Намжүн сэрэн Жин рүү харах аж. Жин Намжүны боолтыг тайлах санаатай очтол, араас нь цохиод хаячих нь тэр.

Ad/

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now