648 96 4
                                    


Намжүн Жин хоёр танилууд юм. Бүр аймаар нэг нэгнээ мэддэг, найзуудын түвшинд бол биш, зүгээр л нэр усаа мэддэг, мэнд мэдээд зөрдөг хэмжээнийх.

Намжүн Жинийд орж ирээд аль хэдийн хоёр цаг өнгөрч. Жин түүнийг таван минут тутамд явахыг шаардах ч Намжүн тоосон юмгүй зурагт ширтэн сууна.

"Надад жоохон тус болчиход яахав дээ~~~?"

"Тус болоогүй дээ яасан юм? Чи бид хоёр бие биенээ тийм ч сайн мэдэхгүй байж шүү бүр!!"

Намжүн зурагт унтраан Жинтэй ойртож очин суулаа. Жин нүдээ томруулан Намжүны дараагийн хийх үйлдлийг ажиглах аж.

"Ммм....~~~ тэгэхээр надтай илүү дотно танилцмаар байсан юмуу?"

Намжүны нүүр Жиний нүүртэй хэтэрхий ойрхон байсан болохоор Жин сандран бүр хацар нь улайгаад эхлэв.

"Ю-юугаа яриад байгааа юм!!.... Б-би ч-чамтай дотносож юугаа хийдэг юм!!"

Жин Намжүныг түлхчихээд бушуу угаалгын өрөөрүү гүйгээд орчихов. Намжүн жуумалзсаар үлдлээ.

•••••••••••••••••••••••••••••••••••••

Орой болж Намжүн гэртээ ирлээ. Гэрлүүгээ ортол түүний ачааг гаргаад тавьчихсан байв. Намжүн сандран байрны эзэн рүүгээ ярьтал түрээсээ өгөөгүйн улмаас түүний ачааг баглаад үүдэнд тавьсан аж.

Намжүн хаачхаа үл мэдэн хэсэг гадаа зогсож байгаад нэг тийшээ явж эхэллээ.

"Юу вээ? Яах гээд эргээд ирчихэв дээ??"

Намжүн хоёр алгаа хавсран"Намайг хэсэгхээн хугацаанд л амьдруулчих тэгэх үү? Би байр олчихоод дараа нь яваад өгнөө..."

Намжүнд Жинийхээс өөр очих газар байгаагүй юм. Жин сүртэй эсэргүүцсэнгүй.

"Хоёр хоногийн хугацаа л өгнө!!"

Намжүн уухайн тас баярлан ачаагаа чирэн Жинийх рүү орлоо.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now