840 106 5
                                    


Жиний хичээл таран тэрээр гэрлүүгээ зугуухан алхан явна. Эргэн тойрноо ажиглан харж, заримдаа өөрөө өөртэйгөө ярих аж. Ингэж тэгсээр гэртээ ирлээ.

Цүнхээ газар хаячихаад, буйдан дээрээ тэрийн уналаа. Тэр Сөүлийн их сургуульд тэнцэж, улмаар ганцаараа амьдрах амьдрал нь эхэлсэн юм. Түүний гэр бүлийнхэн бүгд Гуачон хотод амьдардаг юм.

Гэнэт хаалгыг нь маш хүчтэй бүр юу юугүй хэн нэгэн ороод ирэх нь үү гэлтэй чанга чанга нүдээд эхлэв. Жин хэсэг гайхалтын байдалтай байж байгаад, ширээн дээр ил байх хайруулын тавгийг чанга гэгчинь атгаад, хаалганы зүг зугуухан алхаж эхэллээ. Хаалга тогшиж буй хүн хүчээ улам л нэмэн маш хүчтэйгээр тогшиж байв.

•••

Намжүн хичээл дээрээ зүгээр л унтаж байгаад гарч ирэв. Жимин түүнийг хүлээж байсан бололтой гараад ирэв үү үгүй юу гялс гүйгээд очих нь тэр.

"Явах уу? Өнөөдөр танайд бөөндөө хонохоор болсон биздээ?"

Намжүн толгой дохин"Хоёулаа түрүүлээд явж л байя. Нөгөө хоёр чинь араас ирнэ биз."

Жимин Намжүн хоёр гангар гунгар хийсэн шиг алхана. Намжүны амьдардаг давхар ойрттол учиргүй олон хүний яриа сонстоод эхлэв. Намжүн ч өнөө мөнгө хүүлэгчид гэдгийг гадарлаад Жиминийг хаяад зугтчих нь тэр. Жимин яахаа үл мэдэн худлаа инээсээр зугуухан буцаад гарлаа. Азаар тэд түүнийг танихгүй аж.

Намжүн хурдан алхаж байтал өөдөөс нь том том ах нар гараад ирэв. Тэр сандран хойш хэд алхаж байлаа.

"Хөөе!! Хөгийн новшоо!! Хүний мөнгийг өгч чадахгүй юм бол яах гэж зээлсэн юм бэээ!!! Яг одоо миний мөнгийг өгөхгүй бол хамаг юмыг чинь зараад авна гэж мэдээрэй!!"

Намжүн түүнийг цохих гэж байсан ахын гарнаас амжиж мултран, гялс дахиад л гүйж эхэллээ. Тэд ч мөн ялгаагүй.

Намжүн гүйж байгаад нэгэн орон сууц руу орлоо. Гэтэл өнөө ах нарын дуу шуу сонстоод эхлэв. Намжүн хамгийн ойр байх хаалгыг хүчтэй гэгчинь балбав.

Удасны эцэст хаалга нээгдэн Намжүн хаалга нээсэн хүнийг цааш нь түлхээд өөрөө гялс орчихов.

"Юу вээ!! Ким Намжүн!!???"

Намжүн амьсгаагаа дарангаа эргэн тойрноо ажиглалаа. Тэрээр Жинийд ирчихсэн байв.

"Ашгүй өөр хүн биш Жин байна... түр намайг байлгачхаа.."

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now