❶❻

493 84 8
                                    


"Пак Жимин гуай, энэ элдэв янзын элий балай зургаа интернетээр цацхаа больж болохгүй нь уу?????"

Жиминий ээж үнэхээр чанга хоолойгоор Жимин рүү хашгичиж байв. Жимин харин жишимчгүй, ийш тийшээ харсан шигээ зогсож байв. Яг л энэ үйлдэл байнга л болдог аятай.

"Тэр хэдэн юмнуудтайгаа нийлхээ больсон биздээ? "

"...үгүй ээ, нийлж байгаа. "

Ээж нь дахин уурлан, нэг чанга дугарах гэснээ азнан өөрийгөө тайвшруулж байв. Жимин айлын том учир ээж аав нь түүнд маш их анхаарал тавьдаг бөгөөд хэлэх үг хийх үйлдлийг нь бүгдийг нь хянах гэж оролддог байна. Тэдний гэр бүл нийгэмдээ бага зэргийн нөлөө бүхий гэр бүлүүдийн нэг учир, олны дунд биеэ яаж авж явах нь хүртэл маш чухал ажээ.

"Өнөө орой аавынхаа найзынд очно шүү. Жэин та хоёрыг нэг чухал хүнтэй танилцуулна."

Жимин үл ялиг толгой дохичхоод өөрийнхөө өрөө рүү зүглэлээ. Тэр өрөө рүүгээ ортол, Жэин буюу газар дээрхи ганц дүү нь орон дээр нь сууж байв.

"Хүний өрөөнд юугаа хийж байгаа юм?"

"Ээж юу гэнэ үү?"

"Орой аавын найзынд очно гэсэн. "

Жэин бага зэрэг санаа алдан"Арай ч та бид хоёрын нэгийг гэрлүүлээд наахгүй байлгүй дээ... тэ?"

Жимин жуумалзан, мөрөө хавчив. Үнэндээ Жимин ч мөн энэ тал дээр Жэинтэй адил үнэхээр их санаа зовдог юм. Түүнийг шал танихгүй нэгэнтэй хүчээр гэрлүүлэх гэвэл зугтана гээд өөрөө өөртөө амлачихсан аж.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Жонгүг Жиминтэй уулзхаар тохирсон ресторандаа иртэл Жимин биш Тэхён түүнийг хүлээгээд сууж байв. Жонгүг нэг л ойлгож өгөхгүй Тэхён руу юу вэ гэх аязтай харж байв.

"Жимин яасан юм?"

"А-аан... Ж-Жимин өнөөдөр уулзалттай гэсээн. Чамайг хүлээж байна байх гээд намайг я-явуулсан юм."

Жонгүг толгой дохин "энэ хүртэл ирчихсэн юм хойно, ядаж хоол идээд салцгаая даа..."

Тэхёний нүд гэрэлтэн, толгой дохиж байв. Харин Жонгүг нэг л ёозгүй, байн байн санаа алдаж байсан юм.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now