586 96 7
                                    


"Хөөе! Зүгээр үү? "

Тэхён Жинийг хөнгөхөн нудартал Жин бөндгөс хийн цочиж орхив. Жинийг цочно гэж бодоогүй Тэхён өөрөө дагаад мөн цочиж орхилоо.

"Өглөөнөөс хойш л нээх сонин дүнсийгээд яваад байх юм. Зүгээр үү? "

Жин санаа алдан толгой сэгсрэв.

"Тэхён аа... би хүнд өвчин туссан юм шиг байнаа... зүв зүгээр байж байгаад л уур хүрээд, тэрийг очоод дагздаад хаячихмаар санагдаад байх боллоо... эсвэл бүр өвдгөө тэврээд уйлмаар санагдаад байна"

Тэхён хачин царайлан хэсэг бодолхийлэв. Дараа нь үл ялиг жуумалзалт үүсгэлээ. Анхны хайрдаа хулхидуулж орхисон найз нь удаан хугацааны дараа дахиж дурласан гэдгийг анзаарчээ.

••••••••••••••••••••••

Намжүн Жиминий хэлсэн бүсгүйтэй танилцхаар бат шийдсэн байв. Харин юу өмсөж явахдаа эргэлзэн, цагийн ажлаа ч мөн яах ёстойгоо мэдэхгүй бөөн бодол болон сууна.

Намжүн өнөөдөр хоёрхон цагийн хичээлтэй тул гэртээ амрахаар ирлээ. Жин ирчихсэн, явах гэж байгаа бололтой цүнхээ үүрч байв.

"Ө! Одоо хичээлтэй юмуу?"

"Тиймээ.. одоо явлаа. Чи? Хичээлгүй юмуу?"

Намжүн толгой дохин цүнхээ буйдан руу шидчихээд бушуу гал тогоо руу орлоо. Намжүн өлсөж байсан ч, өглөөний Жиний хэлсэн бодогдоод хамгийн түрүүнд аяга таваг угаахаар шийдэв.

"Ө!? Чи аяга таваг угаачихсан юмуу?"

Жин хоолойгоо засан"з-заваан харагдаад... нүдэнд байн байн өртөөд байсан болохоор угаачихсаан!! ... бас, өлсөөд байсан юм. Би байнга их хоол хийчихдэг болохоор... ч-чи өлсөж байвал тогоонд хоол будаа хачир байгаа шүү!!"

Намжүн нүүрэндээ тодоос тод инээмсэглэл тодруулан Жин рүү ширтэх аж. Жин Намжүн рүү харж байсан учир тэд харц тулгаран, Жиний хацар улайгаад эхлэв.

"Би өнөө орой болзоонд явах юмаа... Чи надад хувцас сонгоход туслах уу?"

Жиний инээмсэглэл ор мөргүй алга болон хөмсгөө зангидаад эхлэв. Тэр Намжүнд гэнэт л уур нь хүрэн түүний болзоог бүтэлгүйтээсэй гээд хорлохоор шийдэж.

"Анхны болзоо ер нь өвөрмөц байвал гоё штээ.... Ч-чи тамирын хослол өмсөөд яв!! Би бас тэгж байсан юмаа! 100% бүтэмжтэй болж байсан!!"

Намжүн нэг л итгэж өгөхгүй байсан ч Жин үнэхээр үнэмшилтэй яриад байсан тул тэр тамирын хослол өмсөхөөр боллоо. Жин жуумалзалт үүсгээд гэрээсээ гарлаа.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now