❷❹

353 63 3
                                    


Жин Намжүныг хүлээн үнэхээр их догдлон суух аж. Гэнэт утсанд нь дуудлага ирэн харваас ээж нь залгаж байв. Жинийг гэртээ ирэх хэрэгтэй байгааг дуулан, Жин Намжүн манатай яарсаар тэндээс гарлаа. Шууд л гэрийнхээ гадаа үлдээсэн машинаа унан Гуачон хот руу яарлаа.

Ээж нь яг юу болсныг тодорхой хэлэлгүй зүгээр л яаралтай ир хэмээжээ. Жиний ээж тийм ч их утсаар яриад байдаггүй учир Жин үнэхээр ноцтой асуудал гэж бодон өөрөө ч юу болсон тухай тодорхой асуулгүй шууд л Гуачон хотыг зорьсон юм. Машинаар 40 минут хэртээ (нээрэнгээсээ 40минут яваад л очдог юм байна) яван гэрийнхээ гадаа ирлээ.

"Ээжээ ааваа юу болсон бэ? Би ирлээ!"

Ээж нь хүүгээ тэврэн их баяртай байв.

"Жин ирчихлээ ханиа!!"

Жин гайхан юу болоод байгааг нэг л ойлгож өгөхгүй байв.

"Нэг ирээд мэнд мэдчихгүй юмаа өөрөө!! Заавал ингэж худлаа яриулан барин ирэх юмуу?"

"Айн? Худлаа юмуу? Юу ч болоогүй юмуу?"

Ээж нь инээд алдан толгой дохиж байв. Жин гэнэт л Намжүнтай уулзах гэж байснаа санан буцаад гарах гэснээ болилоо.

"Өнөөдөр хоноод явах уу?"

Аав нь ийн асуухад Жин толгой дохин, ширээний ард суулаа.

Ad/

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Where stories live. Discover now