❶❾

401 74 3
                                    


"Чи Намжүныг хараагүй биз?"

Жин их л сандрангуй Тэхёноос асуутал Тэхён толгой сэгсэрлээ. Жин санаа алдан цонхоор ширтэн зогсоно. Тэр өдрөөс хойш Намжүн гэртээ ч, сургууль дээрээ ч үзэгдэж харагдахаа больсон. Жиний санаа нь зовон утас руу нь залгах ч ерөөсөө утсаа авдаггүй байв.

Жин Жиминийг олж харан түүнээс Намжүныг асуухаар шийдэн очлоо. Жиминий царай ч мөн Жинээс дутхааргүй болжээ. Царай алдаад, цонхийчихсон яг л зомби аятай болсон байв.

"Намжүныг хараагүй биз?"

Жимин санаа алдан"Яасан? Бас мөнгө зээлчихсэн юмуу?"

Жин толгой сэгсрэн" үгүй л дээ, гэхдээ бас гэж юу гэж байгаа юм?"

"Намжүн их мөнгөний өртэй болохоор мөнгө хүүлэгч нартай асуудалтай байгаа. Мөнгийг нь өгөхгүй бол Намжүны эрхтэнийг наймаална гэсэн"

Жиний дотор пал хийн муу муухай бүх л дүр зураг толгойд нь зурс хийн орж ирж байв. Жиминаас байж болох газруудыг асуутал Жимин Юнгигийн гэрийг зааж өглөө.

"Гэхдээ чи зүгээр үү? Царай чинь бүр авах юм алга"

"... манай дүү хуримаа хийх гэж байгаа"

Жин баяр хүргэх ч нөгөө талаараа яагаад дүүгийнхээ хуриманд дургүй байгаад гайхаж байв. Жимин дахин юм хэлэлгүй сургууль руу орлоо.

Жин Юнгигийн гэрлүү яарлаа. Дотроо Намжүныг тэнд байгаасай гэж залбиран, эсэн мэнд байгаасай хэмээн үглэж байв.

𝙤𝙝 𝙢𝙮 𝙅𝙊𝙊𝙉!!! |𝙉𝙖𝙢𝙅𝙞𝙣|Où les histoires vivent. Découvrez maintenant