1. Тэр хүн

3.6K 241 7
                                    


Цонхны цаана цас бударсан өвлийн хүйтэн өдөр. Модод цасанд дарагдан наранд гялтаганах үзэсгэлэнтэй хэдий ч яагаад ч юм гунигтай. Үдийн цайны завсарлага эхлэхэд би бусад хүмүүсийн адилаар ходоодоо дүүргэхээр ажлын доод давхарт байрлах цайны газар луу зүглэлээ. Энэ газар ажилд ороод аль хэдийн 7 жилийг ардаа үджээ. Үргэлж явдаг цахилгаан шатанд ороход тэнд Жимин  зогсож байлаа.

- Сайн уу? Тэхён  ахаа. Ажил нь сайн биздээ гэхэд би инээмсэглэн толгой дохиод цахилгаан шатны 1 давхарын товчлуур дээр дарлаа.

Тэр ажилд ороод удаагүй байгаа ч аль хэдийн миний найз болсон. Бид хэдий өөр өөр давхарт өөр, өөр хэлтэст ажилладаг ч нэг их сургууль төгссөн болохоор бусад хүмүүсээс хамаагүй хурдан дотно болцгоосон. 

Үргэлж цугтаа суудаг ширээн дээр хоолоо аван яг л урьдын ижил зүйлсээ ярин суусан ч би түүнийг нэг л өөр байгааг анзаарлаа. Тэр бүх зүйлд инээмсэглэх бөгөөд миний учир утгагүй наргианд хүртэл баясан инээж байв.

- Чи өнөөдөр яагаад ийм их жаргалтай байгаа юм? Ямар нэг зүйл болоо юу гэж би түүнээс асуухад Жимин  идэж байсан будаандаа хахаж цацан бөөн юм болоход би түүнд стакантай ус аван өглөө. Тэр шууд л нэг амьсгаагаар уучихаад дуугаа хураачихав. Удалгүй түүний нүүр халуу бутарч байгааг би мэдэрсэн бөгөөд тэр ямар нэг зүйл хэлэх эсэхэдээ эргэлзэж байгааг би гадарлаж орхив.

- Хөөе. Жимин. Зүгээр үү? Би түүнийг тохойгоороо нудархад

- Юу....юу зүгээрээ. Би танд нэг хүнийг танилцуулмаар байна гэж хэлчихээд дахиад дуугаа хураачихав.

- Тэгэхээр түрүүнээс хойш ичиж улайгаад л байсан. Найз охинтой болчихсон юм байна. Тийм үү? Тэгээд л ийм жаргалтай байгаа юм байна шдэ. Би түүгээр тоглоом хийн цовоо дуугаар ийнхүү хэлэхэд түүний хацар бүр улайж толгой дохив.

- Ахахха. Би яг мэдсэн юм аа. Тэр хөөрхөн үү? Эгдүүтэй юу? Хэзээ танилцуулах юм?

- Хммм. Тэгэхээр орой 8 цагт хххххххх ресторанд ирээрэй. Бид 2 хүлээж байя. Уулзаад өөрөө мэдээрэй. Бас битгий их гайхаарай. Ажилд орсоноос хойш та л надад туслаж, дэмжиж байсан болохоор би таньтай танилцуулах гэсэн юм.
Тэр бараг нэг амьсгаагаар ингэж хэлчихээд хоолны газраас гарахаар гүйхэд би араас нь

- Хөөе. Чи хоолоо бараг идсэнгүй шдээ хэмээн би орилсон боловч нэгэнт хожимджээ. Түүний бараа нь ч харагдахгүй байв.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now