25. Хайр Татам Юнми

663 106 8
                                    

Эцэст нь бүх зүйл миний хүссэнээр болсон. Би хайртай хүнээ буцаан авч, хайрлаж өсгөх хүүгээ ч өргөж авсан. Тэд миний л дэргэд байж байвал надад илүү хүсээд байх зүйл алга.

- Ааваа. Маргааш амралтын өдөр. Бүгдээрээ гадагшаа гарах уу? Юнми ийн хэлээд өвөр дээр минь суухад би түүнийг араас нь тэврээд

- Аммм. Тэгсэн ч яахав. Эхлээд нөгөө ааваасаа зөвшөөрөл авах хэрэгтэй гэхэд тэр хошуугаа унжуулан

- Нөгөө аав. Тэр аав аймаар. Би айгаад байдаг юмаа гэв.

- Гэхдээ Юнги аав чинь чамайг юм асуухаар дандаа л зөвшөөрдөг биздээ. Бас чамд сайн ханддаг.

- Заа би ажлаасаа ирэхээр асуучихы.

Энэ үед хаалга нээгдэн Юнги орж ирлээ. Тэр нөгөө л нэг хувиралгүй царайгаараа тэдэн лүү ширтэхэд Юнми гүйн очиж хөлөөр нь тэврээд

- Ааваа. Сайн ажилласан уу? Ядраагүй биздээ хэмээн хэлэхэд Юнги түүний өндөрт тааруулан доош суугаад толгойгоо сэгсрэн

- Үгүйээ. Харин та 2 гэртээ байгаад ядарсан уу? хэмээн асуухдаа надруу харав.

Энэ хүүхэд л бид 2ын амвдралыг холбож аз жаргалтай байлгадаг. Хэрвээ энэ хүүхэд байгаагүй бол тэр хүн хэзээ ч над дээр эргэж ирэхгүй байсан биз.

Бид хоолны ширээний ард суухад Юнми түүний өвөр дээр суув.

- Юнми. Аав нь өдөржингөө ажиллаад ядарсан байгаа. Нааш ир хэмээн намайг дуудсан боловч тэр надлуу ирсэнгүй.

Юнми түүнээс айдаг гэж шал худлаа. Харин би л түүнээс айж, эмээдэг байх. Тэд яг л төрсөн аав хүү 2 шиг дотно байдаг. Энэ гэрийн ганц илүүдэл хүн нь би юм шиг байгаа юм.

Би хүүгээ унтуулчихаад унтлагын өрөөндөө ороход тэр араас орж ирэн хөнжлөө авлаа.

- Маргааш тэгээд амралтанд явах юмуу хэмээн түүнээс асуухад тэр

- Хүүдээ амласан юм чинь явахаас яахав дээ. Харин дараа нь битгий хүүхдээр сонин сонин юм асуулгаад бай гэж хэлчихээд өрөөний хаалга шидэн гарч одов.

Аргагүй шүү дээ. Би л тэрнийг хайрлаж, тэр өөр хүнийг хайрладаг байхад. Бид хэдий нэг гэр бүл ч гэсэн бид хамтдаа унтдаггүй. Тэр буйдан дээр, би унтлагын өрөөнд унтдаг. Ингээд ч болтугай хамт байвал болоо гэж бодсон юм. Хамт л байвал түүнийг буцаад намайг хайрладаг болно гэж бодсон ч энэ хүйтэн хөндий байдал хэдий хүртэл үргэлжлэхийг би таашгүй нь.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now