8. Аврагч сахиусан тэнгэр.

724 123 0
                                    

Түүний энэ үйлдэл миний тэвчээрийг үнэхээр барж, уур хүргэж орхисон учир ширээн дээр байсан бичиг баримтуудыг бүх хүчээрээ хуу хаман газар луу унагаж орхилоо. Дараа нь би хийсэн үйлдэлээ ихэд гайхсан юм. Би бусдад дээрэлхүүлж өссөн учир хэн нэгэнд уурлаж юм шиднэ гэдэг бол миний хувьд шинэ зүйл. Урьд нь хэн нэгэнд ингэтлээ их уурлаж байгаагүй. Харин уурлахын оронд дургүй хүмүүсээс үргэлж айн, аль болох хэлсэн үгнүүдийг нь биелүүлэхийг оролддог байсан юм. Шалаар тараасан бичиг баримтуудаа буцаан цэгцлэхдээ би инээмсэглэж, баярлаж байв. Уурласан үедээ амьгүй эд зүйлд уураа гарган тэднийг тарааж хаяхаар бага ч болов тайвширч чаддаг бололтой. Удалгүй нарийн бичиг хаалга тогшин

- Даргаа та зүгээр үү? Бие чинь өвдөө юу? Би эм авч ирж өгөх үү? гэж асуулаа.

- Зүгээрээ. Харин би нэг хүнийг олох хэрэгтэй байна. Орчин үед алга болсон хүмүүсийг олох амархан биздээ. Сошиал хаягийг нь хакердаад амархан олчих байх. Надад сайн хакер хэрэгтэй байна. Та тийм хүн танихгүй биз.

- Би сайн мэдэхгүй байна. Сайн IT инженер бол дор нь хийчих байх. Даанч манай байгууллагад одоогоор сайн IT инженер байхгүй шүү дээ. Танд өчигдөр өгсөн жагсаалтнаас манай байгууллагад орох хүн олдоогүй юу?

- Аан. Заа би өөрөө аргалчихая. Та гарч болно оо.

Түүний тусламжийг авахыг хүсэхгүй байгаа ч энэ удаад түүнээс гуйхаас өөр сонголт үлдээгүй бололтой. Сайн бодоод үзвэл тэр намайг санахгүй байгаа. Тэгээд бас удахгүй манай байгууллагад ажилд орох хүн. Тиймээс түүнээс тусламж гуйхад болох байх. Түүнлүү залган учир байдлаа хэлэхэд тэр дуртай зөвшөөрлөө. Бас гэрт нь хүргэж өгсөнд талархахаа ч мартсангүй. Үнэхээр хүн ингэтлээ өөрчлөгдөж болдог хэрэг үү?

Ахлах сургуулийн 2р ангийн зуны амралт эхлэхэд ердөө л нэг сар үлдээд байлаа. Би хичээлийнхээ хажуугаар ажил хийж, хүүхдүүдийн гадуурхалыг шүд зуун тэсэж байсан ч бүх хичээл дээрээ 70 хувиас дээш авна гэдэг болж бүтэхгүй байв. Хэрвээ зуны сургуульд сурвал сургуулиас заавал ээж рүү утасдана. Тэгээд би зуны амралтаараа дахиад энэ гадуурхал, үзэн ядалтыг тэвчих хэрэгтэй болно. Хамгийн гол нь ажил хийж мөнгө олж чадахгүй гэдэгтээ л санаа зовж байлаа.

Ингээд би гэдэг хүн өдий хүртэл хугацаанд амьдарч байсан амьдралынхаа хугацаанд байж болох хамгийн том шийдвэрийг гаргасан. Давхар ажил хийхээ болиод нэгдүгээр ангийнханаас мөнгө татаж тэдний хүсээд байгаа мөнгийг өгөх. Хэрвээ би давхар ажил хийхээ больчихвол хичээлээ хангалттай сайн хийж чадна. Энэ шийдвэр миний амьдралд аз эсвэл эз дагуулсаныг одоо ч би мэдэхгүй байна. Мэдээж ээжийн хэлсэнээр сул дорой хүүхдийг дээрэлхэлгүйгээр нэгдүгээр ангийнханаас хамгийн хүчтэй, мөнгөтэй байх гэж бодсон хүүхдээс мөнгө татъя гэж шийдэн завсарлагааны үеэр 1-р ангийн нэг хүүхдэд сургуулийн арын хашаанд уулзах хэрэг байна гэж цаасан дээр бичээд дамжуулан өглөө.. Одоо бодоход үнэхээр инээдтэй юм шүү. "Заа сэнпай. Энэ миний мөнгө та авч болно оо" гэж хэлээд бүх мөнгөө надад өгчихнө гэж би бодсон юм шиг байгаа юм.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now