16. Миний Амьдрах Шалтгаан

660 117 8
                                    

Ажил тараад гэртээ ирэхэд Жонгүг өдөр унтаж байсан чигээрээ орон дээр унтаж байв. Би ажлын хувцсаа тайлчихаад компьютерийн ард суун үлдсэн ажлаа цэгцлэхийг хичээв. "Энэ төслийг дуусгачих л юм бол өөртөө заавал амралт авах болно." гэж өөрөө өөрийгөө хууран тайвшруулаад ажлаа хийж эхэллээ. Нэг мэдэхэд компьютерийн ард суугаад унтаж орхиж.

Цаг шөнө дунд болж байх бөгөөд би босон орондоо орон үргэлжлүүлэн унтахыг хичээсэн ч нойр хулжиж орхижээ. Гадаа цагаан цас бударч, салхи ширүүсэн дүн өвөл тачигнаж байгаа ч гэрт тохьлог, дулаахан байна. Яг ийм өдөр би түүнд зориг гарган сэтгэлээ илчилсэн.

Гэхдээ мэдээж тэр миний сэтгэлийг хүлээж аваагүй. Амьдрал дээр бүх зүйл эсрэгээрээ байдаг нь сонин. Хэрвээ бид киноны гол дүр байсан бол аз жаргалтай төгсгөлд итгэж болох байсан ч харамсалтай нь амьдрал кино биш. Энд бүх зүйл бодит шууд зүрхэнд хүрнэ. Хүн аз жаргалтай мөчийг амархан мартдаг мөртлөө гуниг, харуусал дагуулсан мөчийг өнө удаан зүрхэндээ тэээдэг.

Түүнийг ороод ирэх байх гэсэндээ хаалгаа цоожлолгүй орхидог байсан тэр үеийг одоо ч тод санаж байна. Шөнө бүр дэрэн дээрээ уйлж, түүнийг санагалзаж байхдаа түүнд сэтгэлээ нээсэн өөрийгөө буруутгасан. Хэрвээ би яаран шийдвэр гаргаагүй байсан бол одоо ч гэсэн түүнийхээ энгэрт тэврүүлэн хэвтэж байх байсандаа гэж боддог байсан.

Цасан шуурга шуурсан тэр өдөр ээж минь автын осолд орж эмнэлэгт хүргэгдсэн хэмээн түргэний эмч надад хэлэхэд л би бодит байдлыг ухааран харанхуй шөнө эмнэлэг рүү явсан. Даанч би ээжтэйгээ уулзаж чадаагүй ээ. Тэр намайг очиход аль хэдийн амьсгал хураачихсан байсан юм. Ээж минь намайг байнга гэртээ ир гэдэг байсан ч би тэр хүнийг хүрээд ирэхвий гэж глрьдсондоо гэртээ очихоос татгалзсан.

Оршуулгын дараа эмээ, өвөө минь надтай холбоо барьсан ч би тэдэн дээр очихыг хүсээгүй. Анхнаасаа намайг хүсээгүй байхад би одоо тэдэн дээр очоод яана гэж бодсон. Төрсөн гэртээ очин ээжээсээ үлдсэн юмнуудыг янзалж байхдаа шүүгээн дотроос хадгаламжийн дэвтэр олсон. Ээжийн минь насаараа ажиллаж, надад зориулж хураасан мөнгө. Тэр хүн миний төлөө төрсөн эцэг эхээсээ хүртэл татгалзсан байхад би түүнийг зүгээр л нэг залуугаар сольж орхисон. Ийм ачлалгүй тэнэг хүү байх гэж үү.

1 сарын турш нойр, хоол дутуу явсанаас үүдэн нүдэн доогуур минь гүн хөх зураас татаж, царай минь бүр хэтэрхий цонхийсон. Би өвөлд дуртай байсан ч тэр жилийн өвлийг үзэн ядсан. 3 сар эхэлж байхад хүйтэн, цас бударсан. Тэр үед би үнэхээр амьдралаас залхаж эхэлсэнээ анзаарсан. Одоо ээж ч, юнги ч байхгүй байхад би яг энэ амьдралын юунд нь хоргодоод байна вэ гэх асуултууд шөнө бүр намайг хоргооно.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now