5. Хүйтэн царайлдаг хүн.

838 136 1
                                    


Тэр буйдан дээр суухад би түүнд саяын Жиминий авчирсан ундааг хийн өглөө.

- Тэгэхээр чи ганцаараа амьдардаг юм уу? Гэр бүл байхгүй юу? Аав....ээж. Түүнийг ингэж асуухад би буйдан дээр түүний урдаас харан суугаад

- Ээж маань олон жилийн өмнө нас барчихсан учир би одоохондоо ганцаараа л амьдарч байна гэж хариуллаа.

- Надад харамсалтай байна. Хүнд сэдвийг чинь хөндсөн бол уучлаарай.

- Зүгээр дээ. Энэ олон жилийн өмнө болсон болохоор одоо ганцаараа байгаад дасчихсан. Гаднаа аль болох зүгээр байгаа хүний дүр эсгэхийг хичээж байсан ч түүнийг буцан гэрт минь орж ирсэнд гайхаж байлаа.

- Үнэхээр бид урьд нь уулзаж байгаагүй юм уу? Чиний өглөө хэлсэн үгнүүд чинь ямар учиртай юм?

- Би юу гэж хэллээ......аан тэр үү? Би чамайг өөр хүнтэй андуурчихсан бололтой. Өөр ярих зүйл байхгүй бол одоо явна уу? Ажил гэж үстэй толгойноос минь их байна хэмээн би хэлээд буйдангаас босоход тэр гараас минь татан буцаан суулгаад

- Нээрээ гэж үү? Гэхдээ яагаад чиний хэлсэн үгнүүд надад ингэж хүндээр нөлөөлөөд байгаа юм бол? Заримдаа надад амьдралынхаа чухал зүйлийг мартчихсан юм шиг мэдрэмж төрдөг. Би тэр мартсан зүйлээ буцаан санахыг оролдсон ч тэр дурсамжууд минь улам надаас бүдгэрэн холддог гэж түүнийг хэлэхэд би гараа татан аваад "Муу новш. Би чамд хэрэгцээгүй байсан болохоор л тэр бүх амлалтаа мартсан биздээ." хэмээн амандаа шивнэлээ.

- Айн. Ямар нэг зүйл хэлсэн үү?

- Аан. Үгүй ээ. Үнэхээр ажил их байгаа болохоор би ажлаа хийх хэрэгтэй байна.

Түүнийг гаргаж өгчихөөд буцан ирж ажлынхаа ширээний ард суулаа. Тэгэхээр тэр үнэхээр намайг санахгүй байгаа байх нь. Би түүний хувьд ямар ч үнэ цэнэгүй ийм амархан мартагдахаар хүн байсан байх нь. Нулимс нүдийг минь бүрхэх үед нүдээ тас анин нулимсаа үргээгээд ажилдаа шамдан орлоо. Намайг мартсан хүний төлөө өнгөрсөнийг эргэцүүлж бодон гуниглах нь утгагүй хэрэг.

Дахин нэг ажлын шинэ долоон хоног эхлэхэд би баяр хөөртэйгөөр ажилд явах бэлтгэлээ хийж эхэллээ. Яг л олон жилийн өмнөх зуны амралтын дараа анх удаа хичээлдээ явж байсан тэр үе шиг санагдаж байв. Тэр өдөр миний амьдралыг там болгох өдөр байсан ч одоо тэр явдал дахиад давтагдахгүй. Учир нь одоо  урьдынхаас бүх зүйл өөр.

Би тэр үед өөрөөсөө өөр хэн нэгэнд найддаг байсан бол одоо зөвхөн өөртөө л итгэж найддаг. Өөрөөсөө өөр хэн нэгэнд найдаад урам хугарч хангалттай хэцүү байдалд орж сургамж авсан болохоор тэр явдлыг яасан ч дахиад давтахгүй.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now