26. Миний Ирсэн Замнал.

528 86 4
                                    

Толгойн дээр нар хурцаар тусахад би арай гэж нойрноосоо сэрлээ. Өчигдөр уух юмаа арай хэтрүүлчихсэн бололтой. Толгой аймшигтайгаар өвдөж ам цангана.

Босон хөргөгч нээгээд хүйтэн ус залгилахад өчигдөр хамт хоносон танихгүй бүсгүй орноосоо өндийн надруу том нүдлэн харахад би

- Сэрсэн бол явж үз хэмээн орилоход тэр үг дуугүй хувцаслаж эхлэв. Би түүнийг хаалгаар гарахын өмнө түүний халаасанд нь хэдэн вон хийгээд

- Араа харж яваарай хэмээн сүрдүүлэн хэллээ.

Утсаа асаан дэлгэц рүү нь харахад хэд хэдэн хүнээс дуудлага ирсэний дотор Юнги ах маш олон удаа залгасан байв.

Түүнээс болж л тэр хүн явсан байхад би яагаад түүний дуудлагыг авна гэж!!! Хайртай ч гэж хэлж амжаагүй, улаахан уруулан дээр нь ч үнсэж амжаагүй, зориг гарган чангаас чанга тэвэрч амжаагүй байтал тэр түрүүлээд явчихсан.

Түүний захиасыг олсоноос хойш 1 сарын турш далайн эрэг хавийг хэд, хэд дахин самнаад ч түүнийхээ цогцосыг олж чадаагүй. Арга ч үгүй биздээ. Далайн салхи түүний минь цогцосыг далайн гүн лүү авч одсон биз. Эцэст нь цагдаа нар түүнийг албан ёсоор үхсэн хэмээн зарлахад ядаж оршуулах ёслол ч болтугай түүнд хийж өгөхийг хүссэн юм.

Хоосон авс газарт булж байхдаа нэг зүйлийг би өөртөө амласан. Таныг ийм болгосон хүмүүсээс өшөөг чинь авч өгнө гэж. Гэхдээ таны үлдээсэн захиаг хараад би юу хийхээ мэдэхээ байчихсан. Зүгээр л таны тэр их хайрыг хүртэх эрхгүй өөртөө гутарч, уур хүрсэн.

Би ширээн дээр байсан вискинээс нэг хундагыг уугаад өрөөнөөс гарлаа. Гадаа аль хэдийн нар хэвийж үдээс хойш болсоныг илтгэнэ. Надад амьдрах зорилго, итгэл байхгүй учир өдөр бүрийг ийм байдалтайгаар өнгөрөөж байна.

Би түүнтэй ижил сонголт хийгээд түүний араас явахыг хүссэн ч айсан. Юунаас гэж үү? Хэрвээ би амиа хорлоод түүн дээр очсон ч тэр намайг хүлээж авахгүй байх вий гэхээс. Ах энэ насандаа ганцхан хүнийг л хайрласан. Тэр нь би биш. Үнэн боловч харамсалтай нь би огтхон ч тэр хүний зүрх сэтгэлд огт байгаагүй. Тиймээс дараа насандаа түүнтэй хамт байна гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

Баарны чанга хөгжим чихэн дээр тачигнаж, гашуун архи хоолойг минь зурж, толгой манаруулан түүнийг мартуулах ч энэ тийм удаан үйлчлэхгүй. Зөвхөн ганцхан шөнө. Маргааш эрүүл болмогц би дахиад л түүнийг санана, үгүйлнэ. Зүрхийг минь зүсэх мэт тийм мэдрэмжтэйгээ зууралдан эрүүл, саруулаар би амьдарч чадахгүй. Тиймээс д би энэ замыг сонгосон. Миний түүнийг мартах гэж хичээг хийсэн бүхэн минь намайг энд авч ирээд байна.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now