17. Миний Танихгүй Тэр.

663 105 6
                                    

Би өрөөний хаалга хаан гарахдаа л сая болоод өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийв. Анхныхаа өдөр ажилд ирээд л яаж шууд миний өрөө, миний албан тушаалыг булааж чаддаг байна аа. Аргагүй л том ар талтай, компаний захирлын хүү мөндөө. Жонгүг хэлтэсийн захирал болсон учир би түүний туслах менежерийн албан тушаалд очсон. Авдаг цалин минь хэвээрээ ч гэсэн миний эдэлдэг байсан эрх дарх буурчихлаа.

Тэр дарга нэртэй ч би түүний өмнөөс хамаг ажлыг нь хийнэ. Зүгээр л түүний утсан хүүхэлдэй болчихсон гэх хогийн мэдрэмж намайг бүрхэж, сэтгэл санааг минь тавгүйтүүлж байсан ч түүнийг өрөөнд орж ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн.

- Уучлаарай. Ажлын анхны өдөр болохоор хэдэн цагаас ирэх ёстойгоо сайн мэдсэнгүй хэмээн хэлсээр Юнги бөхийн өрөөнд орж ирэхэд би түүний урдаас инээмсэглэн түүний суух ширээг нь зааж өгөн ажлын талаар зарим зүйлсийг тайлбарлалаа.

Тэр яг миний өөдөөс харсан ширээнд суусан учир цаг үргэлж би түүний царайг харж чадах нь. Энэ ажил хийхэд бага зэрэг төвөг учируулж магадгүй ч эсрэгээрээ харин ч миний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талтай.

- Чи хэлтсийн дарга байж тусдаа өрөөгүй юм уу? гэж тэр надаас асуухад

- Мммм би харин тушаал буурсан юм шиг байна. Өнөөдөр шинэ дарга томилогдсон гэж намайг хэлэхтээ зэрэгцэн Жонгүг хаалгаа нээн Юнги лүү харан

- Шинэ ажилчин миний өрөөнд ороод ир дээ хэмээн чангаар дуугарахад тэр бөхийн түүний өрөө лүү орлоо.

- Би өглөө Жон даргыг томилолтын бичиг авчирахад үнэхээр гайхсан. Түүнийг захиралын хүү, өв залгамжлагч гэж бодоогүй хэмээн нарийн бичиг эгчийг хэлэхэд би зүгээр л толгой дохиод тэр 2ыг юуны талаар ярьж байгаа бол гэдэг таамаглал дэвшүүлэн тархиа гашилгалаа.

Ойролцоогоор 30 минутын дараа Юнгт өрөөнөөс гарч ирэн сандал дээрээ суув. Түүний царай болон байгаа байдлаас харахад л ямар нэг таагүй зүйл болсоныг илтгэнэ.

- Тэр юу ярьж байна гэж намайг асуухад Юнги миний өөдөөс ширтэн

- Миний хувийн амьдралын талаар л сонирхож байна. Гэхдээ миний хувийн амьдрал яагаад ажилд минь хэрэгтэйг ойлгохгүй л байна шүү хэмээн бухимдсан өнгөөр хариулав.

- Тэр зүгээр л шинэ хүн. Би түүний өмнөөс уучлал гуйя. Би босон түүнд бөхийхөд тэр босож ирэн мөрийг минь илээд

- Зүгээрээ. Чи ямар ч хамаагүй. Угаасаа хуучин компаниасаа гарсандаа би л баярлах ёстой байх. Ахынхаа доор ажиллах хэцүү байсан юм хэмээн түүнийг хэлэхэд л би түүнийг бас нэг баян айлын хүүхэд гэдгийг, дээрээ ахтай, дүүгээ алдсан гэдгийг саналаа.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now