6. Бүх зүйл дууссан.

812 147 2
                                    

Хэн нэгэн миний чихэн дээр шахуу амьсгалахад би сэхэл аван эргэн тойрноо харвал хоолны газар байсан ихэнх ажилчид хооллож дуусаад явчихжээ.

- Ахаа та бас Юнги ахад дурлачихаа юу? Түүнлүү хичнээн удаан гөлөрсөнөө санаж байна уу? хэмээн Жимин инээн хэлэхэд би байдалд орчихов.

- Юу гэж дээ. Заа ах нь явлаа. Шинэ төсөл дээрээ ажиллаж байгаа. Гадуур явж судалгаа хийх хэрэгтэй хэмээн хэлээд суудлаасаа бослоо.

- Ахаа. Та гадуур явах ажлаа доод ажилтангууддаа даатгаж болдоггүй юм уу? Бүх зүйлийг л өөрөө хийх юм. Тэгж байж ядаргаанд орж салж унав даа. Жимин араас минь ингэж хэлсэн ч би түүний үгийг тоолгүй гарч одов.

Хүнд захиран тушаахдаа үнэхээр муу. Багаасаа л хэн нэгний даалгаврыг биелүүлж байсан болохоос биш хэн нэгэнд тушаал өгч байгаагүй. Гэхдээ би дээд албан тушаалтаны өгсөн үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ биелүүлэн хамгийн сайнаараа гүйцэтгэдэг байсан болохоор намайг тушаал дэвшүүлж хэлтсийн дарга болгосон.

Хэлтсийн дарга ч гэж дээ. Надтай хамт 1 залуу болон нарийн бичиг эгч ажилладаг. Эгч олон хүүхэдтэй учир надаас үргэлж чөлөө гуйдаг. Харин залуу нь саяхан ажилд орсон ч ажилдаа бараг ирдэггүй том толгойтой нөхөр бий. Тэр залуу надад хуучны хэрцгий Юнгиг санагдуулдаг учир би түүнд тушаал даалгавар өгөх нь бүү хэл түүний ажилдаа ирэхгүй байгаад баярлаж байна.

Хуучны Юнги бүх зүйлийг далдаас удирдаж, хөшигний цаанаас тоглодог байсан бол шинэ залуу түүнээс ч аймаар байж магадгүй. Тэр өөрөө хөшигний цаанаас удирдах бус өөрийн биеэрээ тоглох дуртай залуу гэж надад анзаарагдсан. Яаж яваад манай байгууллагад тэнцэн шууд л Төлөвлөлт хариуцсан хэлтэст ирсэнийг мэдэхгүй ч би түүнд тушаал өгч түүнийг ажлаас халж чадахгүй гэдгээ л сайн мэдэж байна.

- Даргаа сайхан хооллосон уу? Таны ширээн дээр чадварлаг IT инженерүүдийн утасны дугаар, гэрийн хаяг, ажилладаг газрын хаягуудыг нь тавьчихсан байгаа.

- Заа. Баяралаа. Би тэр хүмүүс рүү холбогдох болно оо.

Ажлын өрөөндөө орж ирээд 1 хуудсан дээр бичсэн хүснэгттэй нэрийг нэг доош нь гүйлгэж харчихаад эхнээс эхлэн утасны дугаарыг нь хийн залгаж эхэллээ. Манай байгууллагад чадварлаг IT инженер хэрэгтэй байгаа юм. Шинээр төгссөэ хүн авбал ажлаа сурах гэж их цаг хугацаа зарцуулна. Тэгж цаг хугацаа алдаж байснаас шууд л чадварлаг IT инженерийг багтаа урвуулах аргыг сонгосон юм.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now