15. Цас Бударсан Үдэш

702 116 3
                                    

Бид 2ыг кафегаас гарч ирэх үед цас бударч байх бөгөөд түүний нүд гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Тэр будрах цас руу ширтэх бол би түүнээс нүдээ салгаж үл чадна. Түүнийг хоолойгоо засах тэр агшинд л би түүнлүү учир утгагүй ширтсэнээ ойлгон зам руу харлаа. Гудамжны гэрлүүд бүгд ассан байх агаад гудамжин дахь машин цөөрсөн нь орой болсоныг илтгэнэ.

- Заа би ингэээд харьлаа. Нэг дэх өдөр ажил дээр уулзая гэж би хэлээд эргэн алхах үед тэр араас минь даган дөхүүлж өгөхийг санал болгов.

Бид ихэнхдээ манай компаний талаар ярилцаж явсаар байгаад нэг мэдэхэд гэрийн гадаа иржээ. Би түүнд талархсанаа илэрхийлээд гэр лүүгээ орохыг завдахад тэр гарнаас минь аяархан татлаа.

- Ингэхэд үнэхээр 2улаа урьд нь уулзаж байгаагүй, танихгүй хүмүүс биздээ гэж тэр надаас лавлан асуухад би эргэлзэж орхив. Хэсэг тээнэгэлзэн зогссоны дараа толгойгоо дохих үед тэр миний гарнаас тавиад

- Сайхан амраарай. Ажил дээр уулзая гэж хэлээд эргэн алхлаа. Би түүний мөр цасан дээр хэрхэн гарч байгааг, надаас хэрхэн холдон одож буйг ажиглан удаан зогссоны эцэст гэр лүүгээ орох үедээ л манайд хэн нэгэн байгааг санасан юм. Гэрийн хаалга нээхэд харанхуй байх бөгөөд би чангаар

- Жонгүг чи энд байна уу? гэж асуусан боловч хэн ч надад хариулсангүй. Ханан дахь гэрлийн унтраалга дарахад тэр буйдан дээр эвхрэн унтаж байлаа.

- Гадаа хүйтэн байхад ядаж хучаад унтахгүй дээ хэмээн амандээ үглэсээр түүний дээр хөнжил тавиад холдох үед тэр миний гарнаас атган

- Миний танд мөнгөөр худалдаж авч өгч чадахгүй зүйл тэр хүн биздээ хэмээн амандаа шивнэхэд л би түүнийг унтаагүй, цонхоор бид 2ын ирсэнийг харсан гэдгийг ойлголоо. Би гараа татан авахыг оролдоход тэр улам чангаар атган нүүрэндээ ойртуулан

- Гадаа хүйтэн байхад та л дулаахан бээлийгээ өмсөх хэрэгтэй байсан юм бишүү хэмээн хэлээд бүлээн амьсгалаараа дулаацуулахыг оролдов.

- Зүгээр дээ. Би даараагүй. Чи харин унтахгүй юугаа хийж байгаа юм хэмээн хариулаад түүний асуултнаас бултахыг оролдоход тэр миний гарыг атгасан чигээрээ цамцныхаа дотор оруулан халуун биендээ наав.

- Жонгүг чи юу хийгээд байгаа юм бэ? гэж орилоод гараа хүчтэйхэн татан авахад тэр бага зэрэг мушийн

- Зүгээр л битгий өвдөөрэй гэж байхад даа. Хүний сайхан сэтгэл мэддэггүй амьтан хэмээн амандаа үглэв.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now