23. Намайг Орхисон.

681 114 12
                                    

Амралтын өдрөөр би Юнгигийн хэлсэн үгний талаар бодол болж өнгөрөөлөө. Хамгийн түрүүнд тэр дэвтэр дээр миний талаар юу гэж бичсэнийг уншихаар шийдсэн. Одоо миний гаргах шийдвэрээс хамаарч Юнги болон Жиминий ирээдүйн амьдрал шууд хамаарна. Иймээс би илүү нухацтай байх хэрэгтэй.

Ажлын өдөр эхлэхэд би өрөөндөө ороод дэвтрээ олж аван өөрийн цүнх рүү хийгээд Жонгүгийн өрөө рүү орон нэг өдрийн чөлөө авахаар шийдэв. Тэр маш их гайхаж байсан ч надад чөлөө өгсөн бөгөөд би Юнгиг ирээгүй байсан дээр бүхнийг амжуулан ажлаасаа гаран гэрлүүгээ явлаа.

Гэртээ орж ирэн гадуур хувцсаа тайлаад буйдан дээр очиж суун шууд л дэвтрээ нээв.

Дахиад л түүний амьдралын талаарх сэтгэл өвтгөм дүр зураглалууд. Гэхдээ тэдэн дунд миний нэр байнга орж ирэх бөгөөд би энэ удаад түүнийг илүү сайн ойлгож эхэлсэн юм. Урьд нь түүний талаар мэддэг гэж боддог байсан ч юу ч мэддэггүй байж.

Түүнтэй өчигдөр тааралдсан. Түүнд муу зүйл хийж орхисон байх. Би түүнийг тэр чигт нь орхиё гэж бодсон ч яагаад сэтгэл минь зөвшөөрөхгүй байгаа юм бол? Дахиад түүнтэй уулзана гэхээр догдлоод, сандраад байна.

Бидний анх паабд тааралдсаны дараа энэхүү тэмдэглэлийг бичсэн бололтой.

Би түүнээс больж чадахгүй нь. Түүнийг өвтгөж, зовоож байгаа гэдгээ мэдэж байгаа ч больж чадахгүй өөрөөсөө айж байна. Би түүнээс холдоё гэж шийдсэн ч миний санасанаар болохгүй нь. Би түүнд хэтэрхий уусаж орхиж. Тэр яг л тамхи шиг. Түүнтэй уулзсан тэр өдрөөс хойш тэр намайг өөртөө уусган шингээчихэж. Больё гэж бодох тусам улам ихээр түүнийг үгүйлэх миний бие, сэтгэл. Тэр яг одоо гарцаагүй намайг үзэн ядаж, алахыг хүсэж байгаа. Тиймээ. Чи үнэхээр зөв ойлгож. Би тэр үед гарцаагүй чамайг үзэн ядаж, алахыг хүсэж байсан.

Өнөөдөр тэр тэнэг надад сэтгэлээ илчилсэн. Миний айж байсан тэр зүйл биелэлээ олчихлоо. Би түүнийг тэгж их зовоосон байхад яагаад надад дурладаг байна аа. Гэхдээ... Би ч гэсэн түүний сэтгэлийг хүлээн зөвшөөрөөд түүнтэй хамт баймаар байна. Харин эцэг эх, ах минь үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэрвээ тэднийг үл тоогоод түүнтэй хамт байвал тэд түүнд минь ямар нэг муу зүйл хийнэ. Ингэж яасан ч болохгүй. Тиймээс түүнээс хол байсан нь дээр. Би л эндээ зовж байхад болно. Харин тэр минь намайг өөрт нь хайргүй учираас хаячихсан гэж бодоод намайг илүү хурдан мартаасай гэж хүсэж байна.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now