18. Би Буруугүй Биздээ.

702 116 15
                                    

Гэртээ орж ирэн шууд л өрөө лүүгээ ороод хаалгаа чангаар хаан орон дээрээ тэрийн хэвтлээ. Удалгүй гэрийн хаалга нүдэх чимээ гарахад би өрөөнөөсөө цухуйн хаалга тайлахаар очив. Жонгүг усанд орж байгаа бололтой шүршүүрийн чимээ дуулдана.

Тэр дуудлагын хоол захиалсан байх бөгөөд би төлбөрийг нь төлөөд хоолыг ширээн дээр тавин идэхэд бэлдэв. Ихэнх үед ажлаасаа оройтож тардаг учир гэртээ ирээд хоол идэлгүй шууд унтдаг. Гэхдээ өнөөдөр би дарга биш учир тарах ёстой цагтаа ажлаасаа буугаад ирсэн минь энэ.

Удалгүй Жонгүг уснаас гарч ирэн

- Ахаа та өрөөнөөсөө гараад ирчихээ юу? хэмээн үснээсээ ус дуслуулсаар ширээ рүү ирэхэд би босон түүнийг түлхээд

- Явж наад үсээ сэнсэд. Шалаар нэг ус болгох нь хэмээн түүнийг хөөлөө.

- Тэхён чи миний үсийг сэнсдээд өг л дөө. Бас би өлсөөд байгаа болохоор хоолоо эхлээд идчихий хэмээн тэр хэлэн хоол руу дайрахад би хоолыг аван өөр тийш нь тавиад

- Тэхён чи!!! Би чамаас бүхэл бүтэн 6 ах байхад чи яагаад намайг хүндэлж харьцахгүй байгаа юм. Тэгсэнээ Юнгиг болохоор ах этр. Бас эхлээд наад үсээ хатаа. Чи миний гэрт амьдарч байгаа болохоор миний дүрмээр амьдрах болно хэмээн захиргаадангуй хэлэхэд тэр миний өөдөөс мушийн

- Би өөрийнхөө Baby Boy-г та гэж хүндэлмээргүй байна. Тэгэхээр чинь утгагүй шдээ гэв. Түүний хариултыг сонсоод би золтой л шоконд орчихсонгүй.

- Юу гэнээ. Жонгүг гуай. Яг одоо миний гэрээс яв. Надад чамтай хамт амьдрах, тэр тусмаа чиний тэр хэлээд байгаа хүн болох хүсэл огтхон ч алга гэж би хэлээд хуруугаа үүдрүү заахад тэр хоржоонтойгоор инээмсэглэн

- Заза тоглож л байхад чинь юун сүртэй хүлээж авдаг юм. Алив хоол хөрлөө. Хоолоо идий хэмээн хоол руу дайрлаа.

- Би чиний тоглоом биш шүү. Бас наад үсээ хатаа л даа. Одоо ч ус дуслаад байна хэмээн намайг орилоход тэр угаалгын өрөө орон сэнс авчраад миний гарт атгуулан

- Алив сэнсдээд өг л дөө. Миний залхуу хүрээд байна гэлээ.

- Заа яахав. Тэгвэл гуйж байна ахаа гэж хэл. Тэгвэл би бодож үзий. Жонгүг надруу нээрээ юу гэсэн харцаар харж байсан ч удалгүй миний сонсохыг хүссэн үгсийг хэлсэн юм. Түүний том нүдийг хараад би өөрийн эрхгүй л урдаа суулгаад шууд үсийг нь сэнсдэж эхэллээ. Би түүнээс өдрийн хариугаа авахын тулд зүгээр л хамаагүй үсийг нь зулгаан сэнсдэж эхлэхэд тэр үсээ даран

Өвлийн Соната /Дууссан/Donde viven las historias. Descúbrelo ahora