22. Дахиад Жаахан Л.

740 121 27
                                    

Кафегаас гарч ирээд тэр намайг хөтлөхийг завдахад би шууд л гараа холдуулан кармаандаа хийв. Түүний намайг орхисон шалтгааныг сонссоны дараа би тайвшрах байх гэж бодсон ч эсрэгээрээ улам ихээр түүнд гомдож, тунирхсан. Бид явган хүний замаар алхаж явтал бидний байнга суудаг байсан сүүдрэвч тааралдлаа.

Би сүүдрэвч рүү харан хэсэг бодол болон зогсож байтал тэр миний гарнаас татан сүүдрэвч рүү аваад орчихов.

- Би чамайг тэр үед орхиж явах ёсгүй байсан юм. Аавын шахалтаас болоод л аргагүйн эрхэнд явсан гэж би хэлээ биздээ. Би тэр үед ч чамд хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Яавал надад итгэх үү. Би юу хийх ёстой юм. Тэр намуухан боловч хүчтэйгээр ингэж хэлэхэд би мөрөө хавчаад түүний дэргэд очин суув.

- Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Чамайг тэгтлээ их хүлээсэн байхад чи миний дэргэд өөр хүнтэй болоод гарч ирсэн. Би яана гэж. Түүний өмнөөс харахдаа би уйлан эулимс минь хацар норгож байгааг анзаарлаа.

Тэр шууд л үг дуугүй намайг тэврэн халуун энгэртээ наахад

- Чи над дээр заавал буцаж ирнэ гэж хэлчихээд яагаад ийм орой ирж байгаа юм. Өөдгүй новш. Би чамайг ямар удаан хүлээсэн билээ хэмээн хэлэхдээ би бүр эхэр татан уйлж байлаа. Арга ч үгүй биздээ. 10н жил уулзахыг хүсэн хүлээсэн тэр хүнтэйгээ уулзсан юм чинь. Тэр учир зүггүй

- Уучлаарай, уучлаарай. Би ч гэсэн ийм юм болно гэж бодоогүй гэж амандаа шивнээд намайг даган уйлж байв.

Бид 2 ойролцоогоор 30 минут уйлж суусаны дараа дулаахан газар орохоор босон алхлаа. Энэ удаа бид 2 гар гарнаасаа хөтлөлцсөн байх бөгөөд яг одоо бударч буй цастай энэ өвлийн улирал намайг дааруулж чадахгүй. Учир нь тэр миний дэргэд байгаа болохоор.

- Харж байна уу. Энэ будрах цасыг. Бид цас бударсан шөнө салсан ч эргээд цастай өдөр уулзлаа. Юнги ингэж хэлээд муухан инээмсэглэн надруу харахад би толгой дохиод түүний гарнаас улам чанга атгалаа.

Юнги надтай уулзсан мөчөөсөө л түүний сэтгэлийг ямар нэг хоосон зүйл зовоож эхэлсэнийг мэдэрсэн. Надтай уулзах бүрт түүний тархины мартагдсан дурсамжууд сэргэсээр эцэст нь тэр өөрийн нуусан тэмдэглэлийн дэвтрээ хүртэл олсон. Харин дэвтрээ уншсаны дараагаар түүний ой санамж бүрэн сэргэсэн. Надтай уулзсан тэр орой бүхнийг санаж байсан ч яг юу хийх ёстойгоо ойлгоогүй байсан юм билээ.

Түүнийг дэвтрийн талаар ярьж эхлэх үед л би түүний надад өгсөн дэвтрийн талаар санасан. Тэр өдөр өөрийн талаар бичсэн зүйлийг эхлүүлсэнээс хойш огт уншаагүй. Жонгүгээс нуун ажлын газрын шүүгээнд хийснээ л санаж байв.

Өвлийн Соната /Дууссан/Where stories live. Discover now